Үндэсний баяр наадмын хүчин бөхийн барилдааны зүүний магнайд Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёрын хэн гарах нь маргаан дагуулсан асуудал болоод буй.

Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо энэ асуудлыг хариуцсан холбоо нь шийдвэрлэх ёстой хэмээн орхисон. Тэгвэл Үндэсний бөхийн холбоо хоёр аваргын хэн нь зүүнийг магнайлахыг шийдсэн аж. Уг шийдлээ энэ сарын 8-ны өдрийн 11.00 цагт хэвлэлийн бага хурал хийж задлах гэнэ.