Дэлхийн оюутны зуны “Универсиад” XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотод өнгөрсөн баасан гаригт эхэлж, манай мэргэн буучид медалийн буухиаг үргэлжлүүллээ. 

“Light up tomorrow” буюу “Маргаашийг гэрэлтүүлцгээе” уриатай болж буй энэ жилийн наадамд 148 орны 12986 тамирчин өрсөлдөж байгаагаас манай улсын 160 тамирчин спортын 12 төрөлд хүч үзэж байна. 

Монголын багийн медалийн буухиа өчигдөр эхэллээ. Тодруулбал, Эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд Монголын баг хүрэл медаль хүртсэн юм. Энэ дасгалд БНСУ-ын баг алтан медаль хүртэж, ОХУ-ын баг удаалав. Манай баг тамирчдаас ОУХМ Энхтайваны Даваахүү 542 оноо, спортын мастер Оюуны Төгөлдөр 540 оноо, спортын мастер Энхтайваны Бадамгарав 538 оноо авч багийн дүнгээр медалийн тавцанд ийнхүү зогслоо.

Х.Даваа