Хүүхэд дайрсан цагдаагийн ялыг хэвээр үлдээв
2015/07/08
Даргынхаа тушаалаар урсгал сөрж явсаны улмаас бяцхан охины аминд хүрсэн цагдаагийн ажилтныг шүүх хурал өчигдөр Давж заалдах шатны шүүхийн танхимд болсон юм. Эл хэргийн талаар тодруулбал,Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Саранбаатар жолооч Ц.Ууганбаатарын хамтаар явж байсан бөгөөд дэд хурандаа Б.Саранбаатар жолоочдоо урсгал сөрөх үүрэг өгснөөр энэ хэрэг гарсан байдаг.
Анхан шатны шүүхээс Ц.Ууганбаатарт дөрвөн жилийн ял оноосон. Харин өчигдрийн шүүх хурлаар Ц.Ууганбаатарт анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. Хохирогч болон шүүгдэгч Ц.Ууганбаатарын өмгөөлөгч дэд хурандаа Б.Саранбаатарыг ял шийтгэлгүй өнгөрч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэн Давж заалдах шатны шүүхэд хандсан юм.
Зочин · 2015/07/08
heleh ug alga...