Дархан аварга Г.Өсөхбаяр зүүн жигүүрийг манлайлахаар боллоо
2015/07/08
Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүний магнайд гарах вэ гэсэн маргаан нийгэмд шуугиан тариад байгаа билээ. Өдөр өнжилгүй эл асуудлыг ярилцан талцах хүмүүсийн тоо нэмэгдсээр буй гэхэд хилсдэхгүй.
Баяр наадмыг тэмдэглэх үндэсний хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, хэн нь зүүний магнайд гарахыг хуулийн дагуу шийдэхийг Монгол бөхийн холбоонд үүрэгдсэн. Мөн өчигдөр А.Сүхбат аварга хэвлэлийн бага хурал зарлан "Саяхан баяр наадмыг зохион байгуулах хорооноос аваргуудыг амжилтаар нь эрэмбэлж зүүний магнайг тодруулна гэсэн. Тэгвэл амжилтаа яръя. Намайг улсад гурав түрүүлсэн, Г.Өсөх баяр аваргыг дөрөв түрүүлсэн болохоор Г.Өсөхбаяр аваргыг зүүний магнайд гарна гээд байгаа.
Би 2000 онд зургаан залуу заанаасаа тасарч барилдаж ес даван түрүүлж Монгол улсын Арслан цолыг хүртсэн. 2001 онд ес давж аварга цолны болзол хангаад 10 давж түрүүлсэн. Ингээд 2004 онд ес давж түрүүлээд Далай аварга цолны болзлыг хангасан. Ингэхээр одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар би 2004 онд Дархан аварга цолны болзлыг хангасан байсан. Харин Г.Өсөхбаяр аварга 2009 онд Дархан аварга цолны болзлыг хангасан. Би Дархан аварга болохыг мөрөөддөг байсан. Тиймээс цолоо хүндэтгээд гурван жил цолоо дуудуулах хүсэлтэй байна" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлээд авсан. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Миний цол оноох зарлигийн дэс дугаар энд хамаагүй. Та бүхэн дүрэм журмаараа асуудлыг шийд” гэдгийг дуулгасан.
Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр Монгол бөхийн холбооноос мэдээлэл хийж, хуулийн дагуу Г.Өсөхбаяр зүүн жигүүрийг магнайлна гэв. Энэ талаар тус холбооны дэд ерөнхийлөгч Д.Данзан "Баяр наадмыг тэмдэглэх үндэсний хороо хуралдаж, Монголын бөхийн холбоог хуулийн дагуу хоёр бөхийн маргаантай асуудлыг шийдэх үүрэг өгсөн. Хуулиараа бол Г.Өсөхбаяр А.Сүхбатын өмнө эрэмбэлэгдэж байгаа.
Г.Өсөхбаяр нь даян аварга байхдаа А.Сүхбатын өмнө эрэмбэлэгддэг байсан. Мөн улсын наадамд гурван удаа найм давж, үзүүрлэсэн гээд амжилтынхаа чансаагаар А.Сүхбатын өмнө эрэмбэлэгддэг" гэлээ.
Зочин · 2015/07/09
үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ гэж энэ дээ. залуучууд минь допингоос хол яваарай.
зочинЗочин · 2015/07/09
Сайн бна Өсөхбаяр манлайлах нь зөв Тэнэж тэнэж ирчихээд хамаг бөхийн сүр сүлдийг унгаасан хэрүүлч авгай шиг юм болиул таарна,Чамаар монгол бөхийн дэвжээ дутахгүй ээ, Үнэхээр ард түмэнээ хүндэлдэг бол ийм жудаггүй байж болохгүй дурандаа явчихаад дурандаа ирээд би манлайлна гээд сагсалздаг хэн бэ чи
Зочин · 2015/07/08
Нямдорж Данзан гэсэн үеэ өнгөрөөсөн зөнөгүүд энэ хорвоогоос далд ороосой