МҮБХ  энэ жилийн бөхийн барилдааны зүүний магнайг Монгол улсын Дархан Аварга Г.Өсөхбаяр магнайлах болсныг албан ёсоор шийдсэн билээ.  Харин Монгол Улсын Дархан Аварга А.Сүхбат үүнийг эс эргүүцэн, наадмын зүүний магнайд гарахаар төлөвлөж буй аж. Үүнтэй холбогдуулан А.Сүхбатын допингийн шинжилгээтэй холбоотой баримт болон зодог тайлсан тухайгаа бичиж байсан захиаг хүргэж байна.


Нийт ард түмэн та бүгдэдээ их баяр наадмын мэнд дэвшүүлье. Би бээр бөхийн спортод хол тавьж, бэлтгэл сургуулилт хийж эхэлснээс хойш 20 жил өнгөрчээ. Энэ хугацаандаа өнгөрсөн зууны отгон наадам, шинэ зууны анхны  наадамд түрүүлж, улмаар далай аваргын анхдагч цолтон болж, түмэн олноо баясгасан билээ. Сүүлийн үед ойр ойрхон гэмтэл бэртэл авч, биеийн эрүүл мэндэд маань сорог нөлөө үзүүлж байгаа бөгөөд ийм учраас бөхөө барилдахаа зогсоож байна. Ийм шийдвэр гаргахад надад их хэцүү байна. Надад тусалж дэмжиж байсан бүх сайхан сэтгэлтэй хүмүүст баярлалаа. Бөхдөө хайртай түмэн олондоо баярлалаа. Өдий зэрэгт хүргэсэн миний багш, аав Х.Баянмөнх багшдаа баярлалаа. Би аварга хүнийхээ хувьд шавь нар болон өсвөр хойч үеэ бэлтгэх, сурган хүмүүжүүлэхэд бие сэтгэлээ эориулах болно. Тун удахгүй миний шавь нар торгон ногоон дэвжээгээ эзэгнэн барилдана гэдэгт итгэлтэй байна. Энэ цаг үеэс хойш миний барилдаан түүх болон үлдлээ. Олон жил сайхан барилдаж явсан бөхчүүддээ баярлалаа. Төрийн минь сүлд өршөө Түмэн олны минь сүлд өршөө.  Монгол бөх өнөд мандан бадраг.

Авгаансамдангийн Сүхбат 2006 оны 07.13 Төв цэнгэлдэх