Түрүү жилийн наадмаар эхэлсэн бөхийн маргаан өнөө жил хүртэл үргэлжилж хэвлэлийн бага хурал, ерөнхийлөгчийн үгийг сонссон дуулиантай үйл явдал өрнөсөөр байгаа билээ. Тэгвэл өнөөдөр баяр наадмын "Бөхийн салбар хороо"-ноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хэрвээ маргааш бөхийн эрэмбээс болж элдвийн маргаан гаргавал Үндэсний баяр наадмын тухай хуулийн 7.4.1-нд заасны дагуу хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх гэнэ.  Уг хуульд Үндэсний бөхийн холбооны шийдвэрийг эсэргүүцсэн тохиолдолд тухайн бөхийн барилдах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авна гэж заасан байдаг аж.

Баяр наадмын "Бөхийн салбар хороо" Монголын үндэсний бөхийн холбооноос өгсөн тайлбарыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр бөхөд наадамчин олон түмнээ хүндлээд эв найрамдалтай барилдахыг хүслээ.