Хөвсгөл явсан жуулчид мөнгөгүй шатахуунгүй таг гацжээ
2015/07/13
Аялал жуулчлалд Монгол улс ярьдаг шигээ бэлэн биш байгааг энэ зуны Хөвсгөлийн явдал харуулж байна. Тэнд дотоодын хэдхэн зуун жуулчныг шингээх чадал боломж үйлчилгээ алга. Хөвсгөлийн эрэгт таг гацсан жуулчид зовлонгоо тоочоод эхэлж. Аймгийн төвийн хэдэн АТМ-ынх бүх мөнгө дуусаж. Буудлууд нь таг дүүрч. Олон арван машиныг цэнэглэх шатахууны нөөц мэдээж байсангүй. Энэхүү аялагчийн зовлон дээр аюул дэгдээж мэдэх нэгэн аймшиг байгаа нь нуурын эргийн бүх амралтын газрын задгай жорлонгууд дүүрээд хальж эхэлжээ. Одоо хүний ялгадас бохир ил далдаар Хөвсгөл руу урсаж нэвчиж байна. Дотоодын хэдхэн зуун жуулчнаа шингээж чадахгүй байж юун гадаадын сая жуулчин бэ Д.Оюунхорол сайд аа…Гэхдээ одоо “улстөрч” хатагтайд үг хэлэх нь буцах бэрд үнээ тугал нийллээ гэж орилохтой адил болсон.
Зочин · 2015/07/14
bas belgevch oldohgui bna genee. hahaha