Монгол түмний их баяр наадам давчуухан ч гэсэн Төв цэнгэлдэх хүрээлэндээ сайхан болж байна. Гэвч цэнгэлдэхийн баруун талаас эхлээд Нарантуул, Хархорин,  аль захыг нь бүү мэд нэг л зах нүүгээд ирчихсэн байна. Уг нь хуушуурны худалдаа, хүнс болон жижиг хэрэгслээс бусад барааг худалдаалахыг захирагчийн ажлын албанаас хориглосон.

Гэтэл захирамжаа зөрчсөн наадамчин олны ундууцлыг хүргэсэн наймаа жил бүр л байсаар байх юм. Харин ч замын хоёр талаар эгнэн сууж, төрөл зүйл өргөн бараа дэлгэн тавьж явган хүний түгжрэл үүсгэсээр байна.

Ёстой л нөгөө ногоон хурганы арьс нохойн битүү туурайнаас бусад нь энд байх шиг байна. Гэвч шороо эргэсэн газарт гутал хувцас тэжээвэр амьтан, жимс жимсгэнэ авах нь юу л бол.