Бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжил
2015/07/14
Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлснээр өнөөдөр нутгийн төв хэсгээр бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Тодруулбал, нутгийн төв хэсгээр үүлэрхэг. төвийн нутгийн ихэнх, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газар, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно.
Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газар болон говийн нутгийн зүүн хэсэг, Дорнод, Монголын тал нутгаар 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод үүлэрхэг, бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 21-23 градус дулаан байна.
Цаашдаа буюу энэ сарын 15, 16-нд зарим газраар, 17-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно.
Салхи Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээллээ.