Цагдаагийн ахмад Э.Баасандорж нь гудамжинд эмэгтэй хүнд гар хүрсэн бичлэг олон нийтэд цацагдаж олны дургүйцлийг хүргээд авсан. Тэгвэл түүний цолыг хураасан бөгөөд төрийн албанд нэг жил орох эрхгүйгээр халах, сахилгын шийтгэл ногдуулжээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү "2015 оны зургадугаар сарын 30-ны өдөр олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгт гарсан цагдаагийн алба хаагч Б нь алба хаагчийн ёсзүйн хэм хэмжээг ноцтойгоор зөрчсөн, байж боломгүй үйлдэл гаргалаа. Иймээс Цагдаагийн ерөнхий газраас тухайн эрх нь зөрчигдсөн иргэн болон ард иргэдээс албан ёсоор уучлал хүсч байна. Улаанбаатар хотын цагдаагийн газарт уг асуудлаар албаны шалгалт явагдаж байна. Албаны шалгалтын дүнг хэлэлцээд, ЦЕГ-ын зөвлөлийн хурлаар уг албан хаагчид хариуцлага тооцно. Иргэний эрх чөлөөнд халдсан уг асуудлыг Мөрдөн байцаах газрын тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Авсан арга хэмжээ болон эрүүгийн хэрэг хэрхэн шалгагдаж байгаа талаар эргэн мэдээлэх болно” гэв.