"Оргил хүнс" хятад тараг савлав уу
2013/06/17
Нүүдэлчин Монгол түмний эртнээс уламжлагдаж ирсэн хуруу дарам цөөн хоолны нэг нь тараг. Тараг амьд хоол. Махгүй болсон тохиолдолд тарагаар өл залгаад хэдэн сар ч байж чаддаг нь монголчууд.
Тиймээс л энэ төрлийн идээг өнөөдрийг хүртэл боловсруулан хэрэглээнээс халаагүй. Манай улсын нөөцийн найман нэрийн бараанд багтдаг амин дэмээр баялаг энэ хүнсийг өдгөө харийн технологиор хийж байна гэх шүүмжлэл энэ асуудлыг хөндөхөд хүргэв.
Өргөн хэрэглээний бараа материалын 80 гаруй хувийг урд хөршөөс авдаг манай улс өдгөө үндэснийхээ цагаан идээг ч өөрсдийн гараар хийж чадахаа байжээ. Үүний жишээ нь Хятадаас орж ирж буй үй түмэн чанаргүй хүнсний бүтээгдэхүүний нэг нь цагаан дээр хараар “Монгол” гэж бичсэн урд хөршийн тараг. Бидний бяцхан үрсээр сурталчилгаа хийж, “гого” гэж дуулан олноо танигдсан, гаднаа гяланцаг дотроо паланцаг “Оргил хүнс” компанийн “Гоё” тарагийг дагасан асуудал анхаарал татаад болдоггүй.
Учир нь энэ компани жишээ, жишээний дээд болж, зөрчилтэй компаниудын тэргүүн эгнээнд жагсаад байгааг учир мэдэх нэгэн хэлж буй. Тус компани Монгол түмний уламжлалт идээ болох тарагийг хоол амталж байгаа юм шиг амтлаад хадгалалтын хугацааг зориуд өөрчилж худалдаж байна гэв.
Энэ мэдээлэлтэй зэрэгцэн нэгэн асуултыг уншигч авхай таниас асууя. Би хөдөө төрж эмээгийнхээ бүрсэн тарагийг идэж өссөн тийм л нэгэн жирийн иргэн. Тэгвэл монгол амтыг санаж буй танд сануулахад, жинхэнэ ориг монгол тарагийг даруй идэхгүй бол нэг хоногийн дотор исэж гашуурдаг даа.
Гэтэл “Гоё” гэх энэ тараг ид шидтэй гэмээр гурван сар хадгалах хугацаатай байх юм. Энэ нь 90 хоног хадгалаад ч гашуурч, исэхгүй гэсэн үг. Гэтэл Монгол үнээний тараг хэдхэн цагт л исч сагадаг байтал, “Гоё” тараг ийнхүү нэг л амтаараа гурван сар болно гээд байгаагийн учрыг лавламаар байна.
Энэ юу гэсэн үг вэ, хоол хүнсний эрүүл, аюулгүй байдлыг хянаж байдаг салбарын байцаагчид аа. Хаана байна вэ, хүнсний аюулгүй байдал хэмээн ярьж хааяахан зурагтаар шоуддаг хэсэг нөхөд өө. Одоо л та нөхдийн хяналт, шалгалт хэрэгтэй байна. Учир нь барбарис чихэрнээс жоом, компотноос өт, талхнаас лент, “Гоё” жүүснээс хөгц гээд л юу, юу гэнэ вэ шинэ өглөө бүр шинэхэн аюул сонсогдох нь хэвшил болж, энэхүү сэтгэл сэрдхийлгэм мэдээнд бид дасах шинжтэй.
Ёстой л өнөөх тэнэгийн дотор уужуу гэгчээр Монголчууд бид “Гоё” хэмээх энэхүү тарагийг олон хууль зөрчсөн, шаардлага хангахагүй, Хятадад үйлдвэрлэдэг гэдгийг мэдсэн хэрнээ л “Тийм гэнэ лээ” гээд л уусаар байна. Андуураагүй бол Эрээнд яг ийм амттай тараг идсэнээ тухайн үед гайхширч байснаа дурдъя.
Арай манайх урдаас “Гоё”-ийг оруулж ирдэг юм биш биз гэх хар төрөөд болдоггүй ээ. Хэнбугай ч хэлнэ дээ, Эрээний захын дэлгүүрийн лангуун дээр эрийтэл нь өрчихсөн байдгийг. Үүнийг шалгамаар байна. Хяналтгүй урд хөршөөс угшилтай тараг манай хүнсний зах зээлд хэдийнэ ганхашгүй байр эзэлж өөрийн гэсэн худалдан авагчтай болсон нь сэтгэл эвгүйцүүлнэ. “Гоё”-ийн хэрэглэгчдийн ихэнх хувийг хүүхэд, багачууд эзэлж байгаа нь санаа зовоож буй шалтгаан энэ юм.
Монгол Улсын “Эсэг цагаан идээ, техникийн шаардлага” MNS 4229:2011 стандартыг 2011 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. Гэтэл “Гоё” тараг нь 2009 оноос хойш стандарт зөрчсөн, одоо ч зөрчиж буй гол бүтээгдэхүүн аж. Үүнийг мэргэжлийн хяналтынхан дутуу хянаж, худалдан борлуулах дүгнэлт удаа дараа үйлдсэн байх юм.
Өөрөөр хэлбэл, ”Оргил хүнс” компани хууль бус дүгнэлтээр үйл ажилгаагаа явуулсаар өдийг хүрчээ. МХЕГ-ын байцаагчийн дүгнэлт үнэн эсэх нь эргэлзээтэй. Учир нь 2012 оны нэгдүгээр сарын 16, дөрөвдүгээр сарын 19, долдугаар сарын 25-ны өдрийн байцаагчийн дүгнэлтээр шинжилгээ хийгдээгүй байдаг.
Харин 2012 оны аравдугаар сарын 9-ний өдөр Нян судлалын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тараганд байх “Ашигтай бичил биетийн тоо” байх ёстой хэмжээнээс 50 дахин бага гарч, стандартын шаардлага огт хангаагүй гэсэн хариу гарсан байгаа юм. Уг нь стандартын тараганд 1х10-ын долоон зэрэгт байх ёстой аж.
Тэгтэл “Гоё” тарганд асуудал гарч өнөөх хэмжээ 2х10 таван зэрэгт гарчээ. Үүгээр ч дуусаагүй. Уг дүнг дахин баталгаажуулахаар “Хэрэглэгчийн эрх, боловсролын холбоо” дахин өнгөрсөн тавдугаар сарын 23-нд “Оргил хүнс” компанийн үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэдэг 1.5, 1л, 450 гр, 125 граммын бүтээгдэхүүнээс дээж авч МХЕГ-ын нэгдсэн төв лабораторид шинжлүүлэхэд ашигтай бичил биетийн тоо 100 дахин бага гарчээ.
Энэ олон дүгнэлтийг харахад энэ чинь одоо тараг мөн үү хэмээн асуумаар. "Ориг" тараг исэхгүй, гашуурахгүй байж болдог юм уу. Химийн бодисгүй монгол тарагийг 90 хоног хадгалж үнэхээр болдог эсэхийг “Гоё”-ийн үйлдвэрлэгчдээс асуумаар байна.
Ж.Эрдэнэчимэг
クロコダイル バック メンズ · 2014/09/01
Which you are rather like laying down the brain found on something that you realize can offer you many advantages ahead.クロコダイル バック メンズ http://www.scrubsrack.com/
???? ?? ?? · 2014/07/14
Greetings from Florida! Im bored to tears at work so I decided to c**** out your blog on my iphone during lunch break. I really like the information you present here and cant wait to take a look when I get home. Im amazed at *** fast your blog loaded on my mobile .. Im not even using WIFI, just 3G .. Any***, superb site!|???? ?? ?? http://www.waypointretreats.com???? anna sui
プラダ 財布 リボン ピンク · 2014/07/12
Barrie: Aileen Carroll, whos got served up from your boxes on both of Simon Martin and additionally Dalton McGuinty, are usually not strolling needed for reelection.プラダ 財布 リボン ピンク http://www.re****empire.com/
???? ?????? · 2014/07/05
Nicely voiced indeed! .|???? ?????? http://www.waypointretreats.com???? ?? ??
???? ?? ?? · 2014/06/27
Greetings! I know this is kinda off topic nevertheless Id figured Id ask. Would you be interested in exchanging links or maybe guest authoring a blog post or vice-versa? My blog covers a lot of the same subjects as yours and I feel we could greatly benefit from each other. If you happen to be interested feel free to send me an e-mail. I look forward to hearing from you! Superb blog by the way!|???? ?? ?? http://www.waypointretreats.com???? ?? ?? 2014
??? ?? · 2014/06/17
I visited several blogs ***ever the audio quality for audio songs current at this website is genuinely wonderful.|??? ?? http://www.exclusively-fiji.com??? ??
??? ?????? · 2014/06/08
You made some good points there. I looked on the internet for more info about the issue and found most people will go along with your views on this website.|??? ?????? http://www.exclusively-fiji.com??? ??????
???? ?? ?? · 2014/05/30
Aw, this was an extremely good post. Finding the time and actual effort to create a superb article… but what can I say… I put things off a whole lot and never seem to get anything done.|???? ?? ?? http://www.waypointretreats.com???? ??? ??
???? ?????? · 2014/05/21
Wow, superb blog layout! How long have you been blogging for? you made blogging look easy. The overall look of your web site is excellent, let alone the content!|???? ?????? http://www.waypointretreats.com???? ??????
super news · 2013/07/12
EIGPCS Awesome post. Fantastic.
moldavian news · 2013/07/08
TREbCm I truly appreciate this blog article.Really thank you! Awesome.
Зочин · 2013/07/07
hyatadiin targa ih saihan.Yanz bureeree l baidag. Gant***n zohih tehnologoor burj. zov hadaglah estoi.
Зочин · 2013/07/07
Mongol tarag /emegiin bursen targa/ gedeg bol zovhon ailiin heregtseend ulamjlalt argaar burj idej boln oo. Tiimees niiyiin heregtseend zoriulj geriin argaar hiij arai l bolohgui l dee. niited zoriulj hiij baigaa targa bol zaaval udaan hadaglahad muudahgui bodis hiih ****rd****ti. Ter bodisiin tung l zov hiij baigaasai gehees oor yu baihav dee.
louisvuittonsho · 2013/06/24
For a long louis vuitton s***s outlet http://louisvuittonoutletmarylyn.blogspot.com/ time, especially in The united kingdom with teams such as the The dark, metallic has brought a trivialised ethnic forex, claims Moretti. Its gravitas seemed to be impinged in in addition to lessened.
erka · 2013/06/24
***** gej ene ulsud yachad bgan we
A · 2013/06/18
Үндэсний үйлдвэрлэл гэж хуурахаа болимоор юм. Тарагны түүхий эдийг нь БНХАУ-аас импортлоод л зөвхөн Монгол савлаж байгаа ш дээ. Монголчууд цэвэр сүүгээнийхээ үйлдвэрлэлийг үхрийн сүүгээрээ хангаж чадахгүй бас **********аас хуурай сүү авдаг ш дээ. Тэрийг бас үндэсний үйлдвэрлэл гэхэд хаа****** юм бэ. За тэгээд тараг сүү ч гэлтгүй. элдэв олон жүүснүүд, та бидний солонгосын гээд иддэг бэлэн хоол, кимчи бүгдийг л **********ад үйлдвэрлэдэг ш дээ. Манайхан мэддэггүй авч идээд байдаг юм уу мэдээд авч хэрэглэдэг юм уу. Мэдэх юм алга.
Зочин · 2013/06/18
xereje****dee huurah ni uwaigui humuusiin ajil. Goyo taragiig zax zeelees ****uulah heregtei. Irged bitgii iim tarag awch heregleerei gej urialj bna. eruul mendee xamgaalaya goyo nertei hulhi chanargui tsagaan ximiin bodisnoos tatgalzaya
Зочин · 2013/06/18
уухаа гээч
Зочин · 2013/06/17
goy tarag idhee bolino ..!..