С.Ганбаатар аа, Оюутолгойг их эсэргүүцвэл ингэдэг юм шүү
2013/06/17
-АТГ С.ГАНБААТАР, ГААГ-ИЙН ШҮҮХ ХОЁРООС УРЬТАХААР ШИЙДЭВ ҮҮ-
УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг авлигын хэргээр шалгаж эхэлсэн гэнэ. Яагаад ч юм писхийтэл инээмээр ч юм шиг, бусад шалгуулагчтай харьцуулахаар чамламаар ч шиг санагдав. Энгийнээс энгийн тэр “амьтан” эдүгээ УИХ-ын гишүүн болсон ч гэсэн “миний өрөөсөн” аятай санагддаг юм гэчихвэл “томорсон” болох байх даа. Ямартай ч Авлигатай тэмцэх газраас түүнийг шалгах болсон шалтгаанаа “албан тушаалаа урвуулан ашигласан” гэж байгаа юм. Урвуулах ганц албан тушаал нь УИХ-ын гишүүн. Тэгэхээр урьд хождын явдал бололтой. Энэ талаар сонирхоход тус холбооны зарим гишүүнээс “Үйлдвэрчин хороолол”, “Үйлдвэрчин цамхаг” зэрэг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэхийн тулд МҮЭХ-ны харьяа Тээвэр үйлчилгээний төвийг хууль бусаар татан буулгасан, газрыг нь хувийн компанид өгөх гэж байна хэмээн түүнийг буруутгаж буйтай холбоотой болоод явчихлаа. Гэвч үүний дараа С.Ганбаатар “цэвэр гүтгэлэг” хэмээн хэвлэлийнхэнд тайлбарласан. Хэдийгээр авлигачин бүхэн эхлээд гүтгүүлж байна гэж мэдэгддэг “уламжлалтай” ч С.Ганбаатарт олон нийт итгэдэг. Тэр тусмаа газар хулгайлж компанид өгөх нь байтугай ширхэг хадаас ч нуугаад халаасалчихааргүй хүн гэж итгэдэг. Харин үүний цаана нэлээд том учир шалтгаан байж мэднэ. Тэгээд ч том хүний найз том.
Жишээ нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Тони Блэйр/ Их Британийн экс ерөнхий сайд/-тэй уулздаг, мэндчилгээ, мессеж солилцдог бол бид хамгийн томдоо л С.Ганбаатар гишүүнтэй утсаар холбогдвол их юм.
Үүнийг сануулахын учир нь өнгөрсөн гуравдугаар сард ноён Тони Блэйр манай улсад болсон хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад мэндчилгээ илгээж, дараа нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзчихаад буцахдаа Монголын Засгийн газарт зөвлөхөөр ажиллахаар болж гэрээ байгуулчихаад явсан байдаг. Энэ үед нэгэн ухаантай хүн “Хэчнээн сайн хөрөнгө оруулагч ч Монголын төлөө гэж ирдэггүй юм шүү” гэсэн нь санаанд орж билээ. Гэвч манай улстөрчид “Дипломатч Тони Блэйр эв зүйгээ олохгүй байгаа “Рио Тинто” ба Монголын Засгийн газрыг эвийн цавуугаар наагаад өгчихнө” л гээд дүгнээд байдаг. Тэгэхээр С.Баярцогт төдийгүй Оюутолгойн гэрээнд хамааралтай хэн бүхэн ардаа дэлхийн хэмжээний “асаалттай танк”-аар хамгаалуулсан байгаа биз.
Харин одоо “Анти-Оюутолгойн гэрээ” буюу С.Ганбаатар яагаад “авлигачин” болж буйн шалтгааныг харъя. Юуны өмнө УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрсөн дөрөвдүгээр сард л гэхэд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Оюу толгой” компанийг олон улсын ГААГ-ийн шүүхэд өгсөн. Үүний үндсэн шалтгаан нь “1803” гээд НҮБ-ын шийдвэр байдаг. Энэ нь бага буурай хөгжиж байгаа орнуудын уул уурхайг түшиглэн хөгжиж байгаа орнууд ядуу буурай орныг дээрэлхэж, тэдний тусгаар тогтнолд нөлөөлж болохгүй гэсэн үндсэн агуулгатай НҮБ-ын шийдвэр юм. Гэтэл “Оюу толгой”-н гэрээ үүнийг зөрчсөн. Тиймээс “Оюу толгой” компанийн гэрээ болоод үйл ажиллагаа манай улсын эдийн засаг, байгаль орчны аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд оччихоод байна.
Мөн энэ гэрээг тэгш эрхийн шударга зарчимд тулгуурлаж хийгээгүй. Рио Тинто Монголыг юу ч мэдэхгүй гэдгийг мэдсээр байж “Голдман сакс” гэдэг өөрийнхөө найзыг явуулж зөвлөгөө өгүүлээд мэдсээр байж өөртөө ашигтай, манайд ашиг муутай гэрээ байгуулсан гэдгээрээ энэ шударга ёсны зарчмыг зөрчсөн учраас ГААГ-ийн шүүхэд өгсөн” гэж ярьсан. Энэ бол түүний нэрийг сэвтүүлэх эхний шалтгаан.
Нөгөөтэйгүүр нам, намын “төлөөлөл”-ийг АТГ-аас шалгаж байхад нэг бие даагч гишүүн тэр дунд “цохиж” явбал үнэмшилтэй. Нөгөөтэйгүүр С.Ганбаатар гишүүн Оюутолгойн гэрээг эсэргүүцэж тасралтгүй дөрвөн жил хашгирсан. УИХ-ын гишүүн болсон ч дуу нь хадсаар. Оюутолгойн гэрээг байнга эсэргүүцдэг, энэ талаар “их мэдлэгтэн” С.Баярцогттой мэтгэлцээд мэдлэггүйгээрээ дуудуулж хоцорсон ч олон нийтээс нэмэх оноо авч чадсан энэ эр цөөнгүй хүний дургүйг хүргэдэг. Гэхдээ С.Баярцогт бол С.Ганбаатараас болоод бус өөрөө л ХОМ-т дансаа бичээгүйгээс болж албан тушаалынхаа “талыг” нь буцааж өгсөн юм шүү.
С.Баярцогтын оронд С.Ганбаатар ХОМ-ээ дутуу бүртгүүлсэн бол нэг талаас анх удаа УИХ-ын гишүүн болж үзэж байгаа юм, хөөрхий гэхсэн. Нөгөө талаас УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татаж ч болох “татаас, түлхээс”-гүй ёстой эгэл ардын хэлтэрхий байхгүй юу. С.Баярцогт, С.Ганбаатарын хоорондын асуудал ингэж дууссан. Дашрамд дурьдахад С.Ганбаатарын дүү С.Гантуул “Оюу толгой” компанид ажиллаж байхдаа монгол ажилтнуудын эрх ашгийг хамгаалснаас болж халагдсан. Дараа нь шүүх түүний зөв болохыг тогтоож ажилдаа орохоор болсон. Энэ бол С.Гантуулын бус монголчуудын ялалт байв.
С.Ганбаатарыг алдаж гишгээсэй хэмээн харуулдах нүд, чих дэндүү олон. Сонгогчид бие даагч гишүүн гэж хэн болох, тэр нь улс төрийн сонгуульд ялалт байгуулсан хойноо шударга байж чаддаг эсэхийг С.Ганбаатараар хэмжих гээд харж байгаа. Дээр нь улс төр, бизнесийн хүрээнийхэн ч дандаа жагсаал цуглаан зохион байгуулж, зарга мэдүүлж, засаг огцруулах шаардлага тавьж явдаг түүнийг замаасаа зайлуулахыг хүснэ. Учир нь түүнд намын хамгаалалт байхгүй. Харин одоо УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АТГ-аас шалгах боллоо. Түүнд шүүхээс өөр аврагч, өмгөөлөгчөөс өөр өмөг түшиг байхгүй.
У.Оргилмаа
Зочин · 2013/06/24
Ганбаатар гишүүнийхээ үйл хөдлөл, үг яриаг үргэлж харж явдаг шүү. Таныг дэмжиж байна. Та ард түмний хүү
Зочин · 2013/06/20
дүү нь Гантуяа шүү дээ
Зочин · 2013/06/19
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
Зочин · 2013/06/19
ganbaatar muu yum ard olondoo huuhguiee jiriin humuus unen zuv zuild durtai bol Ganbaatariig demjinee
Зочин · 2013/06/19
АТГ -ынхаан Наад Ганбаатар чинь авилгат холбоотой байж магадгүй. Ноднин нэгэн хэвлэлийн бага хурлын дараа надад бүүр аяга дүүрэн кофе уу, уу гээд байсаншдэээ
Зочин · 2013/06/18
Elbegdorjoo chi shudarga baitsgaayaa gedeg ugendee ezen bolj chhadahgui bol riotinto naiztaigaa ****aarai.chini hereg odoo bhgui bn.gadniin gal ylaan hamgaalagch min
Зочин · 2013/06/18
Одоо Оюу толгойн гэрээний талаар хэн ярихгуй,ямар ч хэвлэл бичихгуй бгаа биз Рио бугдийнх нь амыг барьж чадаж шуу,,ингэгэхэд Элбэгээд Рио хургэн чинь хучтэй бна шуу,,зутгээд бгаараа
Зочин · 2013/06/18
sonin l yum