Жүжигчин Г.Ундармаа хамтлагаасаа чөлөөн аван хүмүүнлэгийн үйл ажиллагааг өрнүүлэхийн хажуугаар дэлгэцийн бүтээлд хүч сорьж яваа. 

Тэрбээр өөрийн “Ю-Фильм” студийн анхны хамтарсан бүтээл "Single ladies" инээдмийн киногоо одоогоос хоёр жилийн өмнө үзэгчдийн хүртээл болгосон. Уг бүтээл нь кино театруудаар гарч эхэлсэн өдрөөсөө үзэгчдийн магтаалаар түүнийг булсан гэхэд хилсдэхгүй.

Өдгөө зураг авалт ид дундаа явж байгаа бөгөөд жүжигчин Туяа, Дөлгөөн, Ундармаа нар гол дүрийг бүтээж байгаа гэнэ.



Г.Ундармаа энэ киноныхоо талаар “Ганц бие бүсгүйчүүдэд жаргал зовлон байдгийн адил гэр бүлтэй эмэгтэйчүүдэд ч өөрийн гэсэн жаргал, бас бэрхшээл бий. Хүн өөрийнхөө аз жаргалыг мэдэрдэггүй, бусдын аз жаргал тэмүүлэх нь бий. Тиймээс таны аз жаргал дэргэд чинь байна шүү гэдгийг харуулахыг зорьж бүтээж байна" хэмээсэн юм. 

Д.Ана