Нөхөртэйгээ эргэж нийлэх арга олохгүй байна
2015/07/29
Нөхөр бид хоёр багаасаа үерхэж байгаад суусан. Нэгнийхээ занг дэндүү сайн мэддэг болохоор тэр бүр муудалцаад байдаггүй юм. Яг хаанаас нь эхэлж бичихээ ч мэдэхгүй байна.
Би анх нөхөртйэгээ суухаас өмнө хоёр гэрээрээ орж гардаг байсан юм. Тэр үед би хүнд хүчиндүүлээд энэ хэргийг олон хүн мэдэж, надад хүнд цохилт болсон болохоор ажлаа, дугаараа сольж найз залуугаасаа шууд зугтаж эхэлсэн. Хэн ч найз охин нь бусдад хүчиндүүлсэн гэвэл дургүй байх болохоор сэтгэлийг нь бодоод би өөрөө юу ч хэлэлгүй салж байсан юм. одоо ч хэлээгүй, цаашид ч хэлэхгүй.ы
Тэгээд хоёр жилийн дараа бид 2 яалт ч үгүй таарч, эргээд үерхэж нийлсэн. Нэг гэрт орж хамтдаа амьдарч байгаад манай хүн хөдөө ажил хийхээр би гадагшаа сурахаар явсан юм. 2хон жилийн дотор манай хүн өөр хүнтэй болсон болохоор би эргэж ирсэн ч тэр гэртээ очоогүй. Өөрийнхөө юмнуудыг ч аваагүй.
Тэгсэн нөхөр маань тэр хүнээсээ салсан байна лээ. Одоо охинтойгоо 2уулаа байдаг юм билээ. Би нөхөртэйгээ, охинтой нь хэд хэд уулзсан. Гэхдээ их л зовлон үзсэн бололтой өөрчлөгдсөн байна лээ. Надтай нийлэх гээд байгаа нь ч мэдэгдэхгүй, яах гээд байгаа нь ч мэдэгдэхгүй байгаа.
Би бол эргээд нийлмээр байна. Нөхрийнхөө хүүхдийг хүний хүүхэд гэж ад үзэхгүйгээр өсгөж чадна гэдэгтээ би итгэлтэй байна.
Харин юу гэж хэлж, яаж эргэж нийлэх аргаа олохгүй байна
Зочин · 2015/07/30
Дотно харилцаатай байхад аандаа учир нь олдоно дөө.
Зочин · 2015/07/29
Нийлмээр байвал охиныг чинь хамт өсгөж , хамтдаа үлдсэн амьдралаа өнгөрөөмөөр байна гээд хэлбэл яасийн , чамд түрүүлж хэлэхээсээ тэр хүн чинь санаа нь зовоод бгаа биз_ мэдээж өөрөө буруутай учраас _ Гол нь чи нөхөрөө бүрэн уучилж чадах уу , урд ны алдааг нь үглээд л бвал хэн хэн нь амьдрал дунд ядарна , залхана , хөрнө тэгээд л утгагүй үргэлжилнэ