Орон сууцны үнийн талаар ШӨХТГ-аас мэдээлэл хийнэ
2013/02/06
Сүүлийн жилүүдэд иргэдийн толгойны өвчин болсон зүйлийн нэг бол шинэ орон сууцтай болох. Засгийн газраас 1000 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэн 6 хувийн зээлтэй олгох шийдвэр гаргасан ч энэ нь тийм ч дорвитой ажил болоогүй.
Харин ч олон хүнийг хохироон байрны үнэ нэмэгдэх шалтгаан болсон. Тэгвэл өнөөдөр 11 цагаас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас орон сууцны үнийн талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Энэ удаад ШӨХТГ орон сууцны үнийн асуудлаар тойрсон хэвлэлийн бага хурлыг Орон сууц санхүүжилтийн корпорацитай хамтран хийж, асуултад хариулт өгөхөөр болжээ.
С.Баяр