Польш улсын Краков хотын Мишлениц Төв эмнэлгийн гэмтлийн тасгийн эрхлэгч, дэд эрдэмтэн, хүний их эмч Мариуш Швэнх манай улсад иржээ. Тэрбээр энэ сарын 30, 31-ний өдрүүдэд гэмтлийн бүх төрлийн чиглэлээр үзлэг хийх юм байна. 

Энэхүү үзлэгээ ТОПАЗ эмнэлэг дээр хийх бөгөөд үнэ төлбөргүй үзэх юм. Мөн өвдөг, түнхний мэс заслын зөвлөгөө өгөх аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг 89114515, 94345090 дугаарын утаснаас авах боломжтой. 

Бүртгэл авах дугаар: 70000532