Рок, попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө аясаараа хэдийнэ танил болсон СТА, дуучин Э.Болор-Уянгыг танихгүй хүн ховор. Өчигдрийн борооноор үерийн усыг хөл нүцгэн туулж буй эмэгтэйн зураг сошаль ертөнцөд тархсан билээ. 

 

 

Тэгвэл энэ зураг дээрх эмэгтэй нь дуучин Э.Болор-Уянга юм. Тэрбээр энэ тухайгаа "Бороотой сэрүүхэн амралтын өдрийн мэнд! Шинэ сарын эхний өдрийг жоохон санаа зоволттой ч ажилтай,тоглоттой эхэлж байна даа. Өчигдөр эгч минь намайг яараад ажилтай байсан болхоор бороо намдахыг хүлээж чадахгүй өөрийнхөө сандалыг тайлж өгөөд машинаасаа буулгасан.Харин би эгчдээ баярлаад тоглолттой,бичлэгтэй хүмүүсийн өмнө нойтон гуталтай дуулалтай нь биш гээд өөрийнхөө сандалыг бариад ус туулаад зам гарсан.

Гэтэл машин дотор байсан жоохон дүү маань инээд нь хүрээд зургийг минь дарсан байсаныг нь би хөгжилтэй санагдаад эгчдээ талархах сэтгэл төрөад л пост хийтэл Монгол тв хотын даргад хандсан пост тавьжээ.

Харин тэр нь ийм хурдан сошилоор тарж,ингэтлээ хүмүүсийн бодол санааг уралдуулна гэж би бодсончгүй. Нэг л зүйл их бодогдлоо шинэ уран бүтээл минь гарсан даруйдаа ингэж хурдан хүрдэг байсан бол урамтай нь аргагүй ар араас нь гаргах юм байнадаа гэж... Бас надад санах тавьж миний өмнөөс бодлоо уралдуулсан хүмүүстээ,мөн эгчдээ,эгчийнхээ сандаланд баярласан талархасанхаа илэрхийлмээр байна.Баярлалаа та бүхэнд амжилт хүсье!!!" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлж залруулга хийсэн юм. 

Д.Ана