Нөөцийн махыг жижиглэнгээр 10 цэгт худалдаалж байна
2013/02/06
Махны үнийг тогтворжуулах үүднээс жил бүр бэлтгэн гаргадаг нөөцийн махыг энэ жил “Хүчит шонхор” зах, “Хархорин”, “АСА” цирк, “Мишээл экспо”, “Бэлх зах”, Оргил худалдааны төвөөр бөөнөөр худалдаалж байгаа бол жижиглэнгээр 10 гаруй цэгт худалдаалж байна
Жилээс жилд махны үнэ нэмэгдэн иргэдийн амьжиргаанд нөлөөлж байгаа. Харин нөөцийн мах арай хямд байдаг ч мөн л бэлтгэн нийлүүлэлтийн улмаас бага зэрэг үнэ нэмэгдсээр байгаа. Энэ оны хувьд жижиглэж савласан үхрийн мах кг нь 5900, хониных 5700, ямааных 4600 төгрөгөөр, гулууз болон өрөөл мах худалдаж авбал үхрийн мах 5700, хонь 5200, ямаа 4200 төгрөгөөр тус тус борлуулж байгаа аж.
“Хүчит шонхор” захад өчигдрийн жижиглэнгээр худалдаалж буй хонины ястай махны үнэ 6350, цул нь 7200, үхрийн ястай мах 7700, цул 8500, ямаа болон адууны мах 5400-5700 төгрөгийн үнэтэй байв.
С.Отгон