О.Содбилэгийн ээлжит "сайн үйлсийн аян биелэлээ олов"
2015/08/03
УИХ-ын гишүүн О.Содбилэг хэвийн төрсөн нярайн 60% шарлалттай төрдөг юм байна. Манай төрөх тасгуудад энэхүү шарлалтыг арилгадаг гэрлийн эмчилгээний тусгай тоног төхөөрөмж дутагдаж байна. Би энэхүү нөхцөл байдлыг сайжруулах тал дээр ажиллахаар боллоо. Удахгүй үр дүнг нь танилцуулах болно хэмээн өөрийн цахим хуудсаараа мэдэгдэж байсан билээ. Тэгвэл энэхүү сайн үйлсийн ажил нь биелэлээ олов.
"Монгол улсад шарлалттай төрж байгаа нярайн тоо эрс өсч 80%-д хүрээд байгаа гэсэн тоо баримт байна. Энэ өвчнийг цагт нь эмчлэхгүй бол хүүхдийн тархины үйл ажиллагаанд нөлөөлж, эрүүл энх өсөх боломжгүй болгодог байна.
Дараагийн амлалтаа биелүүлж, өөрөөсөө санхүүжүүлж Орхон аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн төрөх тасагт шарлалтыг арилгахад нэн чухал аппаратур дөрвөн ширхэгийг өгөхөөр захиалж, Монголд авчрууллаа. Монголын ирээдүй болсон хүүхдүүд эрүүл энх өсч торних болтугай!" гэсэн сайхан мэдээг өчигдөр дуулгалаа.
Д.Ана
Mongol · 2015/08/03
Mundag zaluu uls turch shuu.ulam ixiig xiigeerei gj eruue.