УДЭТ-ын жүжигчин Т.Хуланг бид уран бүтээлээр нь хэдийнэ мэднэ. Түүнийг телевизийн олон ангит “Сарны нулимс” кинонд тоглосноор нь үзэгчид андахгүй. Тэрбээр урлагт хөл тавьсанаасаа хойш өнөөг хүртэл олон олон уран бүтээлд дүрээ үлдээсэн чадварлаг жүжигчин.

Түүний нөхөр найруулагч “Go” студийн захирал,  Д.Галбаяр удам дамжсан урлагийн хүн. Тодруулж хэлвэл,  бидний хайрлаж хүндэтгэж явдаг МУГЖ жүжигчин Г.Дашхүү агсаны хүү билээ.

Найруулагч Д.Галбаяр, жүжигчин Т.Хулан нар ханилаад хөөрхөн хүүтэй болсоныг бид мэдэх ч өнөөг хүртэл хүүтэй нь танилцаагүй байсан юм. Учир нь жүжигчин Т.Хулан бяцхан хүүгээ олны хар, цагаан хэл амнаас болгоомжлон олны өмнө гаргах дургүй байдаг хэмээн ярисан билээ.

Тэгвэл саяхан найруулагч Д.Галбаяр хөөрхөн хүүтэйгээ хос хувцасаар ижилсэж зургаа даруулсан олны сонирхлыг  ихэд татаад байгаа юм. Тэдний бяцхан хүү өсч торнин мундаг хүү болсоныг та бүхэн харж байна.   

Б.Хорол