Бөх тэх гэх нөхдүүд монгол үндэстнийг мөхөөх бодлогыг явуулж эхэллээ
2015/08/04
Аливаа зүйл худлаа болоод ирэхээрээ хүссэн хүсээгүй үнэ цэнээ алдаж, хөгжил дэвшлийнхээ үндсэн чиг шугамаас шууд ухарч эхэлдэг. Өнөөдөр монгол үндэсний бөх яг энэ зам руу шуударч байна. Үндсэндээ мөхөл рүүгээ гэрлийн хурдаар явж байна. Бөхийн барилдаан гэдэг нь ир бяраа шавхсан, уран сайхан мэхний хувилбаруудыг гаргасан тэмцэл бус зүгээр жүжиг, хий хоосон дүр үзүүлэлт гэдгийг ард түмэн мэдэх болсон.
Ялангуяа Монгол үндэстний төрт ёсны их баяр маань жүжиг наадгай, хөлс үнэртүүлж, боловсролгүй бүдүүлгээрээ дуудуулсаар ирсэн хэсэг бүлэг нөхдийн ашиг хонжоо олох арга заль болсоор олон жилийн нүүрийг үзлээ. Ингэж хэлснээрээ өнөө жилийн наадмын түрүү бөхийг гутааж байгаа юм биш. Мөн өндөр дээд даваанд өөрийн хүчээр гарч ирсэн иртэй бяртай залуучуудыг худлаа барилдсан гэж гүтгэж байгаа юм биш. Харин монгол бөхийн ерөнхий чиг хандлага мөхөл рүүгээ явах болсныг, бөхчүүд өөрсдөө жалга довны үзэл, хэдэн халтар цааснаас болж үндэстнийхээ их өв соёл, ёс уламжлалыг уландаа дэвслэх болсныг хэлж байгаа юм.
Монгол бөхөд найраа гэх авлигыг бөхчүүд өөрсдөө сэдэж гаргасан гэдэг. Хуучин цагт идэшний үхэр, ганц нэг авдар цагаан архи өгдөг байсан уламжлал явсаар өнөөдөр хэдэн зуун саяар тоологдох мөнгөн дүнд хүрчээ. “Тэр 300, 400 саяар начин хийж гэнэ, мөнгийг нь тэр компани, нутгийн зөвлөлийн тэр бизнесмэн, дарга сайд нь гаргасан гэнэ” гэх яриа олны дунд хэсүүчилдэг. Бөх сонирхогч түмний энэхүү битүү хардлага үндсэндээ үнэн байдаг юм. Бөхчүүд төрт ёсны их баяраа гутаан доромжлоод ханахгүй наадмын дараа аймаг, бүсийн наадмын дэвжээг хэсэг бүлгээрээ зорин очиж бузарлан ард зоныг нь басамжлах нь бичигдээгүй хууль болж дээ. Өмнөх жилийн аймаг, бүсийн наадмууд ямар ичгэвтэртэй болж, тухайн нутгийн иргэд бөхчүүдийг үнэн голоосоо үзэн ядан, жигшин зэвүүцэж байсныг бид мэднэ. Манай сонины редакци руу олон ч газраас хүмүүс утасдаж, бухимдал, гомдол цөхрөлөө дуулгаж байсан. Улсын цолтой нөхөд аймгийн цол хүртэх гэсэн мөнгөтэй залуусыг дагуулж очин найраа, хор гэх зүйлээ олны нүдэн дээр улайм цайм хийж, халтар цаасаа ил цагаан солилцдог юм гэсэн.
Монгол бөхөд бугшсан тэрхүү идээ бээр тартагтаа тулан аргагүйн эрхэнд дэлбэрч байсан тохиол олон бий. Тухайлбал, Хөвсгөл нутгийн улсын цолтой бөх нутгийн дүүдээ хандаж захидал бичин, түүнийгээ цахим ертөнцөд тавьсан байдаг. Тэрхүү захидалд мөнгөө багтааж ядсан гадны аймгийн залуучуудаар нутгийнхаа дэвжээг доромжлуууллаа хэмээн шууд зарласан юм. Ингэж л монгол үндэсний бөхийг мөнгөнөөс бусдыг бодохоо байжээ гэж эрхгүй хардахад хүргэж буй бөхчүүд нь өөрсдөө мөхөөж байна. Энэ байдал өнөө жилийн наадмуудад мөн давтагдлаа.
Жишээ болгож бүсийн хоёр томоохон наадмын тухай баримт сэлтийг дэлгэх гэсэн юм. Бөх сонирхогч олон надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа. Увс аймаг 90 жилийнхээ түүхт ойг “Монгол бөхийн баяр” болгон тэмдэглэж, улсын алдар цолтой бөхчүүдийг нутагтаа урьж сүрхий юм болсон. Улсын наадамд баруун зүүнээ булаацалдаад зодоглоогүй Сүхбат аварга Увсын ойд хүүгийн хамтаар очиж зодоглож хүндэтгэл үзүүлж харагдсан. Монгол бөхийн домог болсон энгүүн хүчтэн Баянаа аваргын хөшөөг босгож 90 жилийн ой баяр бахдлаар дүүрэн болж байна лээ.
Гэтэл тэрхүү баярыг бөхчүүд нь гутааж орхидог байгаа. Өнгөрөгч жил төрийн наадамд түрүүлсэн залуу нутгийнхаа дэвжээн дээр ааг омгоо багтааж ядсан уу, эс бөгөөс хувийн өс хонзон өвөрлөсөн үү, яасан бүү мэд. Зэргэлдээ Ховд нутгаас ирсэн Пүрэвсайханыг толгой түрүүгүй нүдэж, монгол бөхийн дэвжээнд байж боломгүй ёс зүйгүй авир гаргав. Ингэж тэрээр 90 жилийн түүхт ойгоо гутааж, “монгол бөхийн баяр” хэмээн ёстой төртэй тэмдэглэж буй наадмаа уландаа гишгэн, бөхөд хайртай түмнээ доромжилж шившгээ дэлгэсэн. Уг залуугийн аав нь улсын харцага, аавынх нь ах улсын начин, өвөө нь мөн улсын начин цолтой, хэдэн үеэрээ бөхийг шүтэж ирсэн гэр бүл юм. Бөхийн үе дамжсан гэр бүлд өссөн хүн, тэгээд өөрөө төрийн наадмын түрүү хүртсэн өндөр цолтой бөх ийм авир гаргана гэдэг монгол бөх мөхсөний хамгийн супер жишээ л дээ. Юмны наад цаад учир ойлгохгүй залуу ааг омгондоо эрдэж тийм зүйл гаргалаа хэмээн цайруулъя гэтэл түрүү үзүүрийн барилдаан бүр шившигтэй зүйл болдог байгаа. Увсын ойд увсын бөх түрүүлэх учиртай юм гэнэ. Бат-Орших, Пүрэвсайхан хоёрыг барилдах үеэр Увсын Ганболд заан, Ганбат арслан, Бумбаяр заан нар ээлж дараалан очиж нутгийн дүү Бат-Оршихтой уулзлаа. Мөн Пүрэвсайхан тэргүүтэй Ховдын бөхчүүдийг ахалж ирсэн Бямбадорж заантай уулзлаа. Энэ бүгд ард түмний нүдэн дээр ил болж буй хэрэг. Хэд хэдэн удаа уулзсаны дараа Пүрэвсайхан харцага Увсын Бат-Оршиход ямар ч үнэмшилгүй унаад өгч байгаа юм. Жалга довны энэ өчүүхэн сэтгэлгээ монгол үндэстний нэгэн дархлаа болсон бөхийг ийн устгаж гүйцлээ. Увсын ойн үзүүр түрүүний барилдаан шиг бөхчүүд хэдий болтол худлаа барилдаж, өөрсдийгөө ард түмнээ хуурах юм бэ. Зөвхөн монгол бөхөд бус аль ч салбарт худлаа хуурмаг, дүр эсгэсэн, жүжиглэсэн зүйл газар авч, хэрээс хэтэрсэн нь Монгол Улс хөгжихгүй байгаагийн гол учир зангилаа шүү дээ. Харамсалтай нь үүнийг үнэнээр нь гаргаад хэлчих зоригтой аавын хүү Монголын төрд, энэ цаг үед алга байна. Увс нутгийн халуун цустай залуучуудаас “Үзүүр түрүүний бөх үнэн онигоо боллоо. Бид Монголын ард түмний өмнө шившгээ дэлгэлээ” гээд хэлчих зоримог залуу байхгүй л байна.
Халхын анхдугаар Богдын ой бас юу болчихов доо. Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойн хүрээнд бид дэлхийд Монголоос тодорсон сод дөрвөн хүмүүний нэг Өндөр гэгээнийхээ үнэ цэнийг төр засаг нь ч, Шинжлэх ухааны академи нь ч ойлгуулж, сая нэг байранд нь тавив бололтой. Үүнийг шинжлэх ухааны нэртэй эрдэмтэд, монгол төрийн дархлаа болсон зүтгэлтнүүд хэлж байгаа.
Гэтэл өнөө бүдүүлэг, боловсролгүй гэгддэг бөхчүүд анхдугаар Богдынхоо Бат оршил өргөх даншиг наадмыг бас л гутааж орхисон. Халхын Өндөр гэгээн бол дэлхийд танигдсан суут хүмүүн. Оюун ухаан, авьяас билгийн дээд илэрхийлэл болсон нэгэн. Ийм гэгээнтнийхээ ойн төрт ёсны наадмыг зөвхөн Өвөрхангай аймгийн наадам мэтээр ойлгох, тэр нутгийн бөх түрүүлэх учиртай гэсэн элийрсэн ядмаг, үхширмэл сэтгэлгээнээсээ нэн даруй салах хэрэгтэй байна. Өндөр гэгээний ойд Өвөрхангайн бөх түрүүлэх нь зохимжгүй харагдаж байлаа. Яагаад өөр аймгийн бөх түрүүлж болдоггүй юм. Бас л нэг хэдэн цэцэрхсэн дарга нар, ирэх сонгуулийн шоу энээ тэрээгээ бодож, “ноёны бөх” гэдэг шиг нутгийнхаа бөхийг түрүүлүүлж байгаа. Завханы Гончигдамбыг Өвөрхангайн нэг бөх мөн л бөхийн дэвжээн дээр ёс зүйгүй авирлаж нүдийг нь тэс цохисон гэж дуулдана лээ. Дэлхий нийтээрээ глобалчлагдаж буй энэ цагт бөхчүүдийн жалга довны үзэл үнэндээ өрөвдмөөр харагдах юм. Өндөр гэгээн хэн бэ гэдгийг зах зухаас нь гадарладаг бол төрт ёсных нь наадамд тийм бүдүүлэг үйлдэл гаргахгүй нь лавтай.
Японы үндэсний спорт сумод яагаад монгол бөхчүүд дараалан аварга болоод байгааг манайхан анхаарч үзээсэй. Япончууд энэ олон жилийн хугацаанд монголчуудад долгинож байгаа юм шиг монголоос аварга төрүүлээд байгаа юу, үгүй ш дээ. Хэн чадалтай нь тэнд аварга болдог. Тэр хэрээр өндөр хариуцлага, үүрэг хүлээдэг. Өөрийнхөө нэг бөхийг дэмжээд ёкозуна болгох эрх япончуудад бүрэн байгаа. Гэвч тэд үндэснийхээ ёс уламжлалыг хадгалсан спортоо уландаа гишгэхийг бодохгүй байна. Үндэснийхээ дархлааг хадгалж, дээд зэргээр хүндэтгэн хайрлаж байна. Харин манайд ийм зүйл алга.
Авлигад идэгдэж мөнгөнд шунасан хэдэн хөлстэй бөхчүүд монгол үндэстний дархлаа, өв соёл, ёс уламжлалын илэрхийлэл болсон монгол бөхөө мөхөөж, цаашлаад монгол үндэстнээ байхгүй болгох гэсэн бодлогыг өөрийн мэдэлгүйгээр хийж байна. Бөхчүүд “Монгол бөх зуун зуунд дамжиж ирсэн Монголын ард түмний их соёл юм” гэж ярих боловч начир дээрээ үүнийхээ эсрэг явах болсон. Бөхчүүдийн ёс жудаггүй худал хуурмаг байдлыг бид хэдий болтол тэвчиж, амаа үдүүлсэн мэт дуугүй суух вэ. Удахгүй наад бөх тэх гэх хүрээлэл чинь идээ бээрэндээ нэвширтэл идэгдэн тэсэрч улмаар Монгол үндэстнийг мөхөөх аюул ирснийг бодох цаг болжээ, нөхөд минь.
sainaa · 2015/08/19
10jiliin daraa undesnii buhiig heden uvuu narl uzndee. tertee tergui sport bish shuude
А.Сүхбатаас ... · 2015/08/17
Zavij batsyyri tegeh l hun aav n zam feer tsagdaa zodood uuruu devjeen deer hun zodood l mongol buhiin ner turiig gytaaj bgaa hedhen hun l bga doping
А.Сүхбатаас ... · 2015/08/17
А.Сүхбатаас эхэлж шийтгэх хэрэгтэй хүний хүзүү хуга алгадна. өшиглөж зодохыг анх гаргаж ирсэн их муу хортой хүндээ
А.Сүхбатаас ... · 2015/08/17
А.Сүхбатаас эхэлж шийтгэх хэрэгтэй хүний хүзүү хуга алгадна. өшиглөж зодохыг анх гаргаж ирсэн их муу хортой хүндээ
Зочин · 2015/08/05
Энэ Яруу найргийн усан шүршүүр, яаралтай сонины түргэн тусламж болсон Гантулга гэгч дов жалгын үзэлтэй явцуу этгээд монгол бөхийн бодлогыг бөхчүүд явуулдаг гээд ойлгочихжээ. Усан толгойт амьтан юм. Уг нь бөхийн бодлогоо авч явах ёстой ҮБХ-г Нямдорж гэгч этгээд 25жил балласан даа. Энэ зургийн оронд уначихаад хаясан бөхөө өшиглөн ухаан алдуулдаг Өсөхбаярын зургийг тавьсан бол жинхэнэ эзнээ олох байжээ.
Зочин · 2015/08/05
Үнэн ш дэ ...монгол бөх ийм болоод удаж байна
Зочин · 2015/08/05
энэ бол бодит үнэн, монголчууд бид улажлалт энэ сайхан үндэсний бөх, соёлоо өөрсдөө л засах ёстой, төр засагтай улс гүрэн байна даа.
Зочин · 2015/08/05
Xujaagiin xunxuuzuudiin aav eej erliiz, xurliizuud ni MAN, MAXN -g unench shudarga nam gej itgej, zutgej yavsan xereg uu ? Xutsdag xaltariin gøløg, orildog iljignii dudranguud songuuliin xar piaraa zogsoox bolson busuu ?? Ardchilsan xyataduudiin xar piar dendej baina shuu !
Зочин · 2015/08/05
Dugnelt chini xet danxaichixaj. Uunees bolj undesten sønøxgui. Ulamjlalt undesnii sportiin yos judag doroitoj bui talaas ni yarival unend oirtox baix. Xarin undesnii gesen bolgoniig uguisgen gutaagchid olshrox ni l Mongol undestend yu yunaas iluu xaltai !!!
Зочин · 2015/08/04
Boxiin talaar mash vnen zvil bichsen bna.Ard tvmniig doromjilon gytaaj bna daa.Symiin naadam vzlee bvr ytga algaa...
Зочин · 2015/08/04
МАН-ыг бид, бидний аав ээж, эмээ өвөө нар хамгийн шударга ариун нам гэж итгэн дээдэлж ирсэн. 1990 оноос өмнө МАХН Монголын бүх хүүхдүүдийг шугам жагсаал хийлгэж, МАХН-ын үйл хэргийн төлөө хэзээд бэлхэн байхтун хэмээн байнга тангараг өргүүлдэг байсан. Тэр үед бид МАН-ыг 3 түмэн Монгол хүний толгой г залгисан бузар алуурчин нам гэж мэддэггүй байж дээ.Тэгээд жаахан хүүхдүүдийг хоол ундгүй, цаг наргүй, хүнд хэцүү хөдөлмөр эрхлүүлээд сохор зоос өгдөггүй байсан. Тэгснээрээ Монгол улс хөгжсөн нь хаана байгаа юм бэ? Бидний хамгийн ариун гэж итгэж байсан МАН-ын дарга нар өөрсдөө хагартлаа баяжсан. Ардчилсан намд ч гэсэн цөөхөн амиа бодсон нөхөд байсан. АН-ын дарга З.Энхболд, Дорнод аймгийн АН-ын дарга Цэрэнчимэг нар 2016 оны сонгуульд ялагдахаас ч айлгүй хувиа бодсон, шунахай нөхдүүдээ шахан гаргаж байгаа. Тэр шунахай нөхдүүд нь АН-ыг шинэчлэх хөдөлгөөн гэгчийг байгуулж, Гүндалай мэтийн шунахай хүмүүс өөр нам байгуулаад явж байна. УИХ-ын бие дааагч гурван гишүүн ч гэсэн МАН-ын арга барилаар
Зочин · 2015/08/04
buh bol ulaan luiwarshtee uneneeree barilddag buh howor bolson eswel hoorondoo zodoldood eswel munguur zodoj dawdag eswel nairaa hiideg buhuur ch yahawdee odoo bur ulaan tsaindaa garchihsan zahiin hunees asuuhad buhiin nairaa munguur tsol awdag bolowuu gehed tiiml gej helnee bugd medne
zo · 2015/08/04
Zavij batsyyri tegeh l hun aav n zam feer tsagdaa zodood uuruu devjeen deer hun zodood l mongol buhiin ner turiig gytaaj bgaa hedhen hun l bga doping
Зочин · 2015/08/04
Боллоо энэ унэхээр ноцтой асуудал шуу атг шалгах хэрэгтэй асар их менгеер аргалдаг сураг сонсон унэн эсэхийг мэдэхгуй шалгаач ээ
Зочин · 2015/08/04
Улс терчид ахмад бехчууд,бугд л оролцож бн даа ууний зэрэгцээ допингийн шинжилгээнд маш том авилгын асуудал байдагийг хун бур л ярих
Зочин · 2015/08/04
Ер нь найрааг яаж зогсоох вэ гэдгийг тал талаасаа ерген хэлэлцуулэг хийх хэрэгтэй ямар нэгэн гарц олж л таарна .зевхен бехчууд гэлтгуй нутгийн зевлел,
Зочин · 2015/08/04
Ийм хэрэггүй юм эрээчигч тэнэг минь чи бөхчүүдийг биш эхлээд ийм байдлыг буй болгосон ҮБХ-г шүүмжил. Ийм дэмий юм эрээчдэг тэнэг сэтгүүлч огт хэрэггүй.
Ганбат · 2015/08/04
Монгол бєхийн барилдаан ихэнх нь худлаа жїжиг болсныг бїгд мэддэг л дээ. Одоо яая гэхэв дээ єєрсдийгээ хуураад л баясаж байхаас
LOLO · 2015/08/04
UNEHEER UNENEER SHAN BICHIJ EE
Гана · 2015/08/04
Би хөдөө төрж хотны захад үеийхэнтэйгээ ноцолдож, хонины номхон мориор уралдаж өссөн нэгэн.10 жилийн сургуульд нэг ангид хамт суралцаж байсан,хөдөөгийн жирийн нэг бор хүү миний багын найз дээд сургуульд оюутан болсон үеээсээ барилдаж, удалгүй улсын начин цол авсан юм.Тэр үеээсээ ааш нь эрс эвдэрч,биеэ тоосон сагсуу,онгиргон нэгэн болсон бөгөөд удалгүй архинд орж нас барсан билээ.Хүнийг эргэн тойрны хүмүүс яаж эвдэж хүн биш болгодгийг тэгэхэд харсан бөгөөд үндэсний бөхийн барилдаан нэртэй "өөхөн бөмбөгүүдийн найрааг" огт үздэггүй бөгөөд харин сумо бөхийн тэмцээнийг үзэх дуртай.Үнэхээр Монгол бөх бүү хэл хурдан морины уралдаан ч бөөн найраа,будилаан болсон бөгөөд үүний цаана нөгөө улс төрч нэр зүүсэн хор найруулагчид байдаг юм билээ. Үнэхээр нэг тэсрэлт болно доо.
Зочин · 2015/08/04
Chi muu hujaa odoo uls torhjuuleh but argh yum aa zob haji ol ugaasaa boh chini eleg bvs abahdaa l legend n hiigeed zodoon bdag sumo bohiig Har negniigee ileed taalaad bn zodoldood l tsohiod nvdeed bga biz d hakuha ichinojig say yasan tegeed ter vndesten mohoj bn u ene bol Sport bh l asuudal
ИРГЭН · 2015/08/04
МОНГОЛ ТӨР ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАРЫН ТӨР БОЛСОН ЭНЭ ЮУЧ БИШ
СОНГУУЛД БУУ ОРОЛЦ ЛУЙВАРЧИН НАРЫН ДЭГЭЛСЭН ЖУЖЭГ ШҮҮ
СОНГУУЛЬ ГЭДЭГ ШУДРАГ СОНГУУЛЬ ГЭЖ БАЙХГҮЙ БОЛСОН
0000 · 2015/08/04
НЯМДОРОЖИЙГ ӨӨРЧӨЛ ДАВУУЛАЖ БАРИДАГ БАРЦИЙГ ӨӨРЧӨЛ
Зочин · 2015/08/04
Хужаа минь амаа тат.энэ бол монгол наадам
Зочин · 2015/08/04
Batsuuriin barildah erhiig 3 jileer has aav ni bas tsagdaa zodood l uilj unjaad l udmddraa hogiin novshnuud baina
Зочин · 2015/08/04
Ер нь бай шагнал өндөр байх тусмаа найраа их хийж бна. Хуучин цагт дээлийн торго дугуй булантай цай гэх мэт зүйл өгдөг бсан . Тэр уламжилалийгсэргээе
Зочин · 2015/08/04
Ганболд. Бумбабаяр гэсэн найраа зохион байгуулдаг бөхчүүдийг наадмын талбайд оруулахгүй байвал дээрдээ. Үндэсний бөхийг гутааж бгаа новшнууд даа . Ер нь бай шагнал нь өндөр
Зочин · 2015/08/04
ЗОДГОО ТАЙЛСАН ЮМ БОЛ ТАЙЛСАН ШИГ ТАЙЛААД ДАХИЖ БИТГИЙ БАРИЛД . ЗОДОГ ТАЙЛСАН Б€ХЧУУД НАЙРАА ХИЙХ ГЭЖ Л БАРИЛДАЖ БАЙГАА
Зочин · 2015/08/04
Монголыг мөхөөж бгаа олигархиудыг ингэж бичээч чи.чадахгүй байж сүртэй золиг вэ.ичээч чи ч мөн боловсролтой байх даа хэ хэ
Зочин · 2015/08/04
бөхийн холбоо арга хэмжээ авч чадахгүй иймд ерөнхийлөгч л цолоо хүчёингүй болгожзарлигаа хүчингүй болгох нь шударга ёсонд нийцнэ өгч болсон юм авч болдогийг харуулах хэрэгтэй
Зочин · 2015/08/04
хаана хэрү?үл булхай байна тэнд Ганболд л гол рольд нь тоглож байдаг шүү дээ увсынхан ичих булчирхайгүй улс шүү дээ Сүхбат гэж нэг жүжигчин гарч дээ өөрөө хүн дийлэхгүй байж энэ итэндэхийн наадам үймүүлж явах нь ямар ашигтай юм бол доо энэ Батсуурь мэтийн нэр бүхий бөхчүүдийн цолыг хурааж эрхийг нь 2-3 жилээр бууруулах хэрэгтэй ерөнхийлөгч ч өгсөн цолоо хүчингүйд тооцох лхэрэгтэй шүү дээ
Лха · 2015/08/04
Наадамын бөх суманд ч тэр төрийн их наадамд ч тэр дан булхай , найраа , хуурамчаар дүүрсэн жүжиглэлт .Ийм зүйл үзэж суух хүнд сайхан байх уу ? .Үзэж цэнгэх гэсэн ард түмэнээ юман чинээ бодохгүй зөвхөн алдар нэр , мөнгөний төлөө өөрсдийгөө бодсон арчаагүй улсууд болж дээ одоогийн бөхчүүд .Бөхийн холбооныхон гэж бас нэг хэдэн хөгийн шаарнууд .Байгаад л байдаг
Лха · 2015/08/04
Авлигад идэгдэж мөнгөнд шунасан хэдэн хөлстэй бөхчүүд монгол үндэстний дархлаа, өв соёл, ёс уламжлалын илэрхийлэл болсон монгол бөхөө мөхөөж, цаашлаад монгол үндэстнээ байхгүй болгох гэсэн бодлогыг өөрийн мэдэлгүйгээр хийж байна. Бөхчүүд “Монгол бөх зуун зуунд дамжиж ирсэн Монголын ард түмний их соёл юм” гэж ярих боловч начир дээрээ үүнийхээ эсрэг явах болсон. Бөхчүүдийн ёс жудаггүй худал хуурмаг байдлыг бид хэдий болтол тэвчиж, амаа үдүүлсэн мэт дуугүй суух вэ. Удахгүй наад бөх тэх гэх хүрээлэл чинь идээ бээрэндээ нэвширтэл идэгдэн тэсэрч улмаар Монгол үндэстнийг мөхөөх аюул ирснийг бодох цаг болжээ, нөхөд минь.
Энэ нь шиг үнэн хаа байна .Улс төр ч мөн ялгалгүй .Жалга довны үзлээсээ бид хэзээ ангижрах юм бэ ?
Зочин · 2015/08/04
bugdeeree ene malnuudiig uzehee bolichihoyoo MNGL chuudaa
Зочин · 2015/08/04
Buk kun teneg gej unen yum kuu
mongol · 2015/08/04
Manai uls undesnii buhiinhuu duremiig changatgaj, yagshtal murduuldeg boloh heregtei. Es zuigui avirlaj bui, hudlaa barildaj bui buhchuudiig barildah erhiig ni hasah heregtei. N. Batsuuri gj deldger bandias ehleed hariutslaga tootsoochee. MUBH-nii heden daldgaruudaa
үзэгч · 2015/08/04
харин тийм сүүлийн жилүүдэд наадмын бөх үзэх сонирхолгүй болсон муухай зан авиртай хүмүүсийг юугий нь үзэж сонирхох вэ дээ
зочин · 2015/08/04
Яг үнэн арай дэндүү байнаа дандаа жүжиг энд тэндхийн наадамд очиж шагналаа хуваасан улсууд .
zochin · 2015/08/04
suglaagaar barilduuldag bolvol nairaa bagsax bxdaa
terbish · 2015/08/04
tavan zaluu zaanii ued buh sonirholtoi uzuushtei baisan daa odoo usubayar l joohon sonirholtoi bolgoh yum daa
irgen · 2015/08/04
mongol boxchuud naadam hesed mongoor davaa avch ogdog odoo buur tsagaandaa garsan bna leeee yanaa ingej barildaad yahuuuuu.box barilduulahaa esvel bolioo bidniig huuraad bid uzeed yaahiin.suhbat avargiin zov baij deeeeeeeeeeeeeeeeeeeeeee
Зочин · 2015/08/04
Одоо наадмаар бох барилдуулахгуй байхад болоо худлаа барилдсан бохчуудийн барилдах эрхийг 3жилээр хас бохийн холбоо муу ажиллаж бна дэвжээн дээр гарчаад томроод бгаа бохийг шууд унасанд тооц тэгвэл номхорч хусэниэс хуссэн ес жаягаа дагдаг болно
zz · 2015/08/04
Uneheer anhaarch uzej uhaarch seheererei olon tumen minee