Хөдөөгийн залуугийн дүрийг бүтээсэн хотын Дэндэв
2013/06/18
“Тусгай салаа” киног үзээгүй, тэр кинонд автаагүй хүн үгүй гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Энэхүү кино гарсан цагаасаа л биднийг дэлгэцийн өмнө эрхгүй уяж байсан юм.
Тус киноны гол дүр болох Дэндэвийн дүрийг сэтгэлд хүртэл амилуулсан жүжигчин Т.Эрдэнэбаярыг бид андахгүй. Хөдөөгийн залуугийн дүрийг чадварлаг бүтээсэн тэрбээр унаган хотын хүү. Гэхдээ бидний сэтгэлд нөгөө л гэнэн цайлган, хүнд тусархуу хөдөөгийн Дэндэвээрээ оршдог. Хаа нэгтээ түүнийг харах эсвэл телевизээр гарахад нь бид Дэндэв байна л хэмээн яридаг. Түүний дэлгэрүүлсэн “Улаан туг” хэмээх үг хэсэгтээ л “брэнд” болж байсан юм.
Дэндэвийн дүрээрээ одоогийн залууст үлгэр дууриал болж, үнэлэгдсэн тэрбээр эх орноороо тун чиг их бахархдаг гэдгээ нэгэнтээ дурьдсан байдаг. “Тусгай салаа” киноны зураг авалт гурван сарын турш үргэлжилсэн бөгөөд тэр хугацаанд цэргийн алба хаасан гэж болохоор болсон гэнэ.
Эх орноороо бахархахгүй байхын аргагүй, эх орныхоо төлөө жагсаад, төрийн сүлдэндээ мөргөж явахад хамгийн бахархалтай хэмээн дурсчээ.
Б.Хорлоо
Зочин · 2013/06/20
*****twee !ene zaluugaas iluu mundag bolowsroltoi zaluus zunduu l bna deg !huduunii dur buteesen ****oor l saihan mongol zaluu bolchdiin bna ldaaa !!!!
Зочин · 2013/06/20
aawaa zorino shuu shig dahiad goe duu duulaach.er ni chi duuchin bolbol yasan yum
Зочин · 2013/06/20
mongol zaluu vnertsen shvv suralcmaar bnaa zaluuchuudaa ohiduud tegwel unandaaaaaaaaaa
Зочин · 2013/06/19
chi vnen sak zaluu shv.amjilt hvsie
Зочин · 2013/06/19
gun****** mng zaluud ajiliin amjilt husie
Зочин · 2013/06/19
Зочин · 2013/06/19
ih hvndetgdg,dalruhan zalu.amjilt hvsie.