Засгийн газраас барилгын сал­барыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд иргэдэд найман  хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн.

Тэгвэл энэ үйл ажиллагаатай  холбогдуулан орон сууцны үнийг зохиомлоор хөөрөгдөж байгаа  гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт маш ихээр ирэх болсон байна. Тиймээс тус газраас  орон сууцны үнээ үндэслэлгүйгээр нэмж буй барилгын компаниудын талаарх мэдээллийг тухай бүрт нь мэдээлэхийг уриалсан байна. Мөн  үнээ үндэслэлгүй­гээр нэмсэн нь хяналт шалгалтын дагуу тогтоогдвол цаашид Засгийн газраас хэрэгжүүлэх али­ваа хөнгөлөлттэй зээл, тусламж дэмжлэгт хамруулахгүй байх, барилгын тусгай зөвшөөрлийг нь сунгахгүй байх арга хэмжээ авах аж. Түүнчлэн Засгийн газ­раас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг дэмжин эх оронч сэтгэлээр хандахыг барилгын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэг­жүүдэд уриалжээ.

Харин үнээ үндэслэлгүйгээр нэмж буй барилгын компаниудыг холбогдох журмын дагуу барилга барих зөвшөөрөл, лецинзийг нь цуцлах хүртэл арга хэмжээг БХБЯ-аас авахаар төлөвлөсөн аж. Тэг­вэл Монголбанкны зүгээс барил­гын салбарыг дэмжих хөтөл­бөрөөс хасаж, санхүүжилтийн дэмжлэг дахин үзүүлэхгүй бай­хаар шийдвэрлэсэн байна.

Үндэслэлгүйгээр үнээ нэмснийг нь хэрхэн тогтоох талаар Шу­дарга өрсөлдөөн, хэрэг­лэг­чийн төлөө газрын дарга О.Магнайгаас тодруулах гэсэн боловч “Энэ асуудал дээр Засгийн газартай хамтарч ажиллаж байгаа учир одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Ирэх баасан гарагт Засгийн газартай хамтарсан мэдээлэл хийнэ” хэмээсэн юм.

 Ямартай ч ипотекийн зээлийн сургаар долоо хоногийн өмнө 75 сая төгрөгийн ханштай байсан хуучны угсарсан барилгууд 95 сая болтлоо өссөн гэсэн гэх мэдээлэл байна. Зах зээлийн нийгэмд иргэд хувийн өмчөө өөрсдийн мэд­лийнх гэдэг болсон. Гэхдээ хэдий ардчилсан улс гээд иймэрхүү дүр байдалтай үргэлжилсээр байх болов уу гэдгийг ирэх баасан гарагт буюу маргааш шийдэх нь ээ.

 

Т.БОЛОРЦЭЦЭГ