Тэрхийн цагаан нууранд осолджээ
2015/08/05
Тэрхийн цагаан нууранд завьтай зугаалж явсан иргэдийн завь хөмөрч, осолджээ. Тодруулбал, Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Сөрт” гэдэг газар “Тэрхийн цагаан” нууранд гэр бүлээрээ завьтай зугаалж явсан долоон хүний завь хөмөрч аврах хантааз өмссөн дөрвөн иргэн эсэн мэнд гарчээ.
Харин аврах хантааз өмсөөгүй иргэн Б /21 настай, эрэгтэй/, Д /43 настай, эрэгтэй/, М /45 настай, эрэгтэй/ нар усанд живсэн байна. Ослын дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт өнгөрөгч хоногийн 19:47 цагт ирж, одоогоор тус газрын Онцгой байдлын газрын таван албан хаагч, нэг завь, нэг автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлэв