Шартахаас хамгаалдаг жимс
2015/08/05
Азийн лийр жимс шарталтаас хамгийн сайн хамгаалдаг болохыг эрдэмтэд судлан тогтоожээ. Согтууруулах ундаа хэрэглэхийн өмнө лийрний шүүс уувал цусан дахь алкоголийн хэмжээ, шарталтын байдал хамаагүй бага байдгийг Австралийн шинжлэх ухаан болон хавсарга ухааны нийгэмлэгийн судлаачид олж мэдсэн байна. Тэд зөвхөн акийн лийр гэдэг төрөл дээр туршилт хийсэн бөгөөд бусад төрлийн лийрнүүд бас ийм үйлчилгээтэй эмэхийг судлах хэрэгтэй гэсэн байна.
Судалгааны явцад лийрний шүүс анхаарал төвлөрөлтөд илүү сайн нөлөөтэйг бас тогтоосон байна. Шинэ лийр идэж байх нь хэрэгтэй гэж тэд зөвлөж байгаа ч яагаад лийрний шүүс шарталтын эсрэг сайн үйлчилгээтэй байгаа шалтгааныг нь олж чадаагүй байна. Нэгэнт шартчихсан хойно уухад шийрний шүүс ямар ч нөлөө үзүүлж чадддаггүйг тэд бас онцолсон байна.
Эх сурвалж: www.Duuren.mn
Зочин · 2015/08/07
:like