Эрүүл мэндийн яамны тамгыг авч зугтжээ
2013/06/19
Сүүлийн хоёр сарын хугацаанд Эрүүл мэндийн яаманд цочир сонин, төрийн албанд байж боломгүй “гэмт” үйлдлүүд хэрээс хэтрээд байгаа тухай яамны ажилтнууд ам дамжин ярьж байна.
Өчигдөрхөн гэхэд Сайдын туслах н.Баярцэцэг гэх эмэгтэй бүхэл бүтэн төрийн захиргааны төв байгууллагын тамгыг өөрийн өмч мэт авч зугтаан албан бичиг болон тушаал шийдвэрийг баталгаажуулахгүй байгаа гэх.
Үүнээс үүдэн яамны мэргэжилтнүүд, албан тушаалтнууд ихээхэн бухимдалтай байгаа тухайгаа учирлаж байна. Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны гаргасан тушаал шийдвэрийг баталгаажуулалгүй, төрийн ажлыг гацаасан ганцхан жишээ дурьдахад: Өмнөх сайдын үед ажиллаж байсан зарим газар, хэлтсийн дарга Н.Удвал сайдыг үндэслэлгүйгээр ажлаас халсан хэмээн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 4 дүгээр сард заргаа авсан гэдэг. Төрийн албаны зөвлөл болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хууль бусаар ажлаасаа халагдсан н.Энхболд гэх хүнийг ажилд нь буцаан томилох шаардлагатай байгааг удаа дараа яаманд мэдэгдсэн байна. Гэтэл ажлыг нь өгөх ёстой Цолмонгэрэл гэх газрын дарга нь өрөөгөө түгжээд ажлаа өгөлгүй сонгуульд ажиллаж байгаа нэрийдлээр зугтаасан байна. Төрийн жинхэнэ албан хаагч сонгуульд ажиллах нь хуулиар хориотой байдаг. Тиймээс арга мухардаж Төрийн нарийн бичгийн даргын ажил хүлээлцүүлэх тушаал гаргатал сайдын туслах нь Н.Удвалын зааварчилгаа ёсоор тушаалыг баталгаажуулалгүй аваад зугтжээ. Сүүлийн 2 хоногийн хугацаанд яамны ажил огт явагдахгүй гацаанд орж тушаал шийдвэр гаргах нь битгий хэл яаралтай албан бичигт ч хариу өгч чадахаа больсон байна. Санхүүгийн ямар ч баримтад тамга дарагдахгүй хүлээгдэж байгаад санхүү эдийн засгийн хэлтсийн мэргэжилтнүүд арга мухардаж удаа дараа утас цохин, мессэж илгээн байж сайдын туслах нь яаманд нэг “морилохдоо” төрийн тусгай хамгаалалтын хар машинд суун өрөөгөө хамгаалуулан байж яаралтай хэдэн бичигт тамга дарсан байдаг. Төрийн тусгай хамгаалалт чинь бас сайдын туслахыг хамгаалдаг болоо юу, төрийн захиргааны төв байгууллагын тамга нэг хувийн хэвшлийн дардас мэт болж дээ гэсэн инээдтэй бодол зурсхийснээ нуух юун.
Н.Удвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр явахдаа ГССҮТ-ийн даргаар сайдын зөвлөх Жамбалжав гэх луйварчин, ашиг сонирхлын зөрчилтэй тэтгэвэрийн өвгөнийг хууль зөрчин байж томилчихоод яамныхаа бүх ажилтнуудыг дуудан “яаманд ирсэн бүх албан бичигт сайдын зөвлөх цохолт хийнэ” гэх зэргээр хууль зөрчсөн үйлдлээ ичих ч үгүй хэлж байсан гэдэг. Мөн “Стрессгүй ажлын байрыг эрүүл мэндийн яамнаас эхлүүлье” гэсэн сүржин нэртэй даржин шийдвэрийг гарган өөрөө илтгэл тавин “хошин шог” найруулсан байдаг. Гэтэл яамны ажилтнууд бүгд ажлын байрны дарамтанд орж буруу хэлж, хазгай гишгэхээс айж суугаагаа нуухгүй байна. Сүүлдээ энэ хошин шогийн жүжиг нь эмгэнэлт жүжиг болоод байна. Нэгэн мэргэжилтэн нь хэлэхдээ: Сайдын авир сүүлийн үед итгэмээргүйгээр өөрчлөгдөж байгаа, яаманд миний эсрэг бүхэл бүтэн баг ажиллаж байна хэмээн цухалдаж гэмгүй нэгнийг хардаж сэрдэн ажлаас нь хална, би та нарыг чирч авчирсан, хурдан өргөдлөө өг гэх зэргээр омогдон хашгирч дарамт, хардалтгүй байсан энэ яамыг орвонгоор нь эргүүлээд байна гэх. Мөн сонгуульд нэр дэвшихдээ хандив нэрийдлээр яамны ажилтнуудаас ил тодоор мөнгө нэхэж, доод тал нь 300 мянган төгрөгийн хандив өргөөрэй хэмээн хэлтсийн дарга Оюунцэцэг гэх өөрийн хүнээр хэлүүлсэн гэх. Үүнээс нь болж яамны зарим нэг хүн стресст орж, мөнгө өгөхгүй бол “хорхойтой шүд”-эндээ зуух хүн болохоор өгөхгүй бол болохгүй. 50 мянган төгрөг өгчих үү гэхэд нь Оюунцэцэг нь: Чи тэгж онигоо болоод юухэв гэсэн гэдэг. Мөн Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудаас удаа дараа мөнгөн хандив хүсч дарамталсан талаар баттай эх сурвалжууд мэдээлж байна. Зарим нэг нь өгөөд эхэлсэн тухай ч мэдээлэл байна. Ийм зан авиртай хүн баг зүүж сонгуулийн шоу хийхдээ зүгээр нэг хийчихгүй шанз тоглож дуу дуулан, худгаас ховоогоор ус татаж, хүүхэд эх барьж, өөрийгөө өрөвдөн уйлж жүжиглэх шаардлага юу байна.
Хүн амын эрүүл энхийн манаанд зогсох үүрэгтэй эмч ажилчдаа нэгдсэн удирдлага, бодлого шийдвэрээр хангаж, эрүүл мэндийн салбарыг шинэчлэх үйлст хүчин зүтгэх үүрэг бүхий Удвал сайд “тогооноосоо” илүү гарахгүй байхад энэ салбар яана даа. Хүн хардаж, хууль зөрчих ажлаа зүгээр хийчихгүй жирийн нэг төрийн албан хаагчийг хомроголож байгаад нь сэтгэл өвднөм. Эрүүл мэндийн сайд нь Эрүүл бус сэтгэхүйтэй байхад иргэд бид хэнд найдах вэ?
moldova news · 2013/07/13
jyMt*2 Looking forward to reading more. Great blog post.Really looking forward to read more. Great.
cool news · 2013/07/08
*ixt0p Appreciate you ***ring, great blog post.Really looking forward to read more. Want more.
Зочин · 2013/06/22
хурдхан шиг 26 болоод энэ ******хай гүтгэлгүүд нь зогсоосой доо.
Зочин · 2013/06/20
****ooooo gj hatanbaatriin zahialgiin bicheees heden tugruguur bichuulsn ym bol doo
Зочин · 2013/06/20
ner usiig n bichchhvel arai unemshiltei ym bishuu huuhdee hun itgej nohoi gasalhaargui ym bichhiin huurhiis
Зочин · 2013/06/20
ner usiig n bichchhvel arai unemshiltei ym bishuuu
Зочин · 2013/06/20
Baas nuud araar ni hor hytgaj bkn.mongolchyyd ue ued iim myyhai byalangach,**** yhaachid zantari ychir etduu uud***egui yabsan.bytsaad ireheer ni gululzuud bie bienee myylaad syynadaa!iim umnuufiig bugdiig ni halaach.1 bag bolood ajillaj chadahgui.emegteichuud bie biendee daisan gej unen shuu.ard ni ajil ni jigd yabj bh tiim myndag gat setgel niilsen hamt olniig burduulehiin tyld yah estoi be,halaad l yabyylsan deer
Зочин · 2013/06/20
үнэн үү тэгвэл ч Удвалын үнэн нүүр царай илэрлээ дэ одоо ингэж байгаа юм ерөнхийлөгч болчихвол яана да би уг нь удвалыг дэмжиж байсан юм болихоор шийдлээ
Зочин · 2013/06/20
Ene chini jinhene unen dee. Harin ch neg il bolgoj.
Зочин · 2013/06/20
yamand ajilladag e****ig chini hen gedeg ym be hudlaa shd ta nar bitgii ingej hun gutgej baigaach
Зочин · 2013/06/20
udval saidiin surtalchilgaa sain baigaa yum bna aa tegeed muu heleh yum bgui bolohooroo tuslahaar ni orolodoj baigaa yum bna uvaigui yum daa ene ulsturchid
zochin · 2013/06/20
Энэ ор үндэсгүй мэдээлэл шүү, Удвалын эсрэг хар пиар хийж байгаа энэ шүү. Манайхан энэд бүү итгээрэй. Сайн яваа нэгийгээ яах гэж ингэж муулж бичиж байдгийн бэ,
Зочин · 2013/06/20
одооо яааана дааа...
Зочин · 2013/06/20
Udval said ch gej dee yugaa ch medehgui zonoson emgen. Ulsiin baiguullagiin ***ga temdegiig 1 hun avch yvj bolohgui bas baiguul*****s gargah erhgui shdee.ene bol huuli zorchson asuudal. Bas neg iim baiguul**** bnaa. Shinjleh Uhaanii academiin Himi Himi Tehnologiin hureelengiin zahiral Batsuren gej erguu ym ***gaa tsunhelj yvna. Ajil torliig bol gatsaaj bna. ene bol huuli zorchson tom asuudal .....
Зочин · 2013/06/20
udvaliig mongoloos ****uulj haytadruu tsolvol taarna tgsen tsagt saya neg yum manai mongol holoo oloh bhda s.d.a
Зочин · 2013/06/20
iim iim geed l heleed bhiin zunduu l hereg bna shde . turk ulsad gants barilga buruu gazar barisan geed ulsaaraa boslogo gargaj baihad manaihan yagad bolohgui gd negdej bosvol yaj ch chadahgui shuu dee
Зочин · 2013/06/20
өө угаасааа манай эгч эрүүл мэндийн яаманд ажиллаж байгаа. тэгээд бүр нөхрөөсөө мөнгө гуйж байж сайддаа хандив өглөө гээд байсан. арай дэндүү туухай авгайг энэ төрөөс зайлуулвал таарна
Зочин · 2013/06/20
za ene arai dendnee toriin albiig ene muuhai avgai yu bolgood bgaan bee er ni... bid eruul menddee anhaaral tavimaar bn. getel yun eruul mendiin salbariin shinechlel vee