Харахад жаргалтай ажлаа хийгээд л явж байгаа боловч сэтгэл гэж авах зүйлгүй хар юм. Хоёр сартай жирэмсэн байхдаа найз залуугаасаа салсан. Шалтгаан нь тэр хүүхэдтэй болохыг хүсээгүй юм.

Би хүүхдээ алахыг хүсээгүй. Өө тэгээд гээндээ ч бий гоондоо ч бий гэдэг шиг надад ч бас асуудал байсан л байх л даа. Би арай илүү байсан бол найз залуу маань надтай амьдраад хүүтэйгээ гурвуулаа амьдарч болох ч байсан юм байж мэдэх. Хүүгээ төрүүлээд ганц бие ээж байх замыг сонгосон болохоор би сонголтондоо харамсдаггүй. Харин хүү маань л эрүүл саруул өсөж бойжвол болоо. Хамгийн гол нь миний хувийн амьдрал цаашид яах бол гэж бодогдоод байх юм.

Хүн л юм чинь насаараа ганц бие ээж амьдарна гэхээр бас хэцүү. Над шиг ийм ганц бие ээжүүд дагавар хүүхдийг нь өөрийнхөө хүүхэд шигээ биш юмаа гэхэд ядаж гадуурхаад байхгүй хүнтэй учирч байсан тохиолдол байна уу?