Өөрөө хөгжөөгүй Э.Тамир эх орны хөгжлийг удирдаж чадах уу
2013/06/20
Улс төрд өндөр албан тушаал хашихад дэндүү нимгэн мэдлэгтэй Хүн амын хөгжил, нийгмийн хамгаал¬лын дэд сайд Э.Тамирын талаарх мэдээллийг бид цувралаар хүргэж байгаа.
Улсын амин чухал салбарт ажиллахад хүн чанар, эрдэм мэдлэгээр дэндүү их гачигдсан түүний улс төрийн талаарх мэдлэг өчүүхэн бага. Намын фракц, хөрөнгө мөнгө хоёрыг ашиглаж, албан тушаал өөд алхсан тэрбээр дөнгөж 2008 онд л улс төрийн цагаан толгойд суралцаж эхэлсэн байдаг. Тодруулбал, бизнесийн салбарт бойжиж амжаагүй байхдаа улс төрд санаархаж, Хан-Уул дүүргийн XIII тойрогт Иргэдийн хурлыг сонгох сонгуульд Ардчилсан намаас сонгогдож байв. Тухайн үед улс төрд улаан нялзрай гэгдэж байсан тэрбээр тойргийнхондоо түлээ нүүрс амлаж байснаас өөр тоймтой зүйл хийж байсангүй. Угаас түүний улс төрд оролцох болсон шалтгаан нь өөрийнх нь ярьдаг шиг “Монгол Улсын цаашдын хөгжилд илүү их зүйл хийх ёстой гэдгийг мэдэрсэн юм.
Олон зүйлийг өөрчлөх, шинэчлэх хүсэл надад байсан, одоо ч бий” гэдэг шиг гоё ганган биш. Зүгээр л “Голомт” банкны захирал Д.Баясгалан түүнтэй найз байх үедээ нэр дэвшээд үзвэл ямар вэ гэх сэдлийг өгсөн гэдэг. Тиймээс “муу эр дайнд хөөрсөн” үйлдэл нь өөгшиж, дэд сайдын суудалд сандайчив.
Түүнчлэн тэрбээр иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсоныхоо дараахан өөрийнхөө хүрээллийн хүмүүст 2012 оны УИХ-ын сонгуульд өөрийгөө сойж байгаа талаар ам бардам ярьж явсан байдаг. Санаа байвч, сачий нь хүрээгүй түүний мунхрал мэдээж бүтэшгүй санаа байсан. Ард иргэдийг төлөөлөх байтугай аравхан хүний урд зогсоод ярихдаа ээрч муурдаг нь түүний мэдлэгийн элэгдлээс үүдэлтэй. Ямар сайндаа л, Д.Сосорбарам гавьяатаар сурталчилгаагаа хийлгүүлж иргэдийн төлөөлөгчийн хурлаас арай ядан өндийх билээ. Адаглаад ярьж чаддаггүй нэгэн хийж, бүтээж чаддаг байх хэрэгтэй. Ажил үйлсээрээ олонд танигдах хэрэгтэй. Гэвч түүний олон нийтийн төлөө зүтгэж ирсэн 2008 оноос өдийг хүртэл хугацаанд хийж хэрэгжүүлсэн зүйл тун ховор. Энэ нь түүний хувийн хобби хөөдөг зантай салшгүй холбоотой. Дүрэмгүй зодоон, автомашины уралдаан, хурдан морь зэрэг хэлээд дуусашгүй олон сонирхолтой тэрбээр улсын ажлыг урагш ахиулж чадах уу. Эрдэм боловсролгүй гэдэг нь батлагдаж, ардчилсан ерөнхийлөгчөөр хүртэл хориг тавиулж байсан Э.Тамир гэх энэ эрхэм хэтэвчний зузаан, хүний хорчиндоо л өдийг хүрсэн. Наймдугаар ангийн боловсрол эзэмшээд бусдыг нь худалдаад авчихсан ийм хүн төрд шургалж, түмний төлөө хэмээн дүр эсгэх нь дэндүү эмгэнэлтэй. Дуртай, хайртай гэдэг спортдоо хүртэл нэр, нөлөө муутай түүнийг Авто мастеруудын холбооныхон “хөөрүү, сагсуу” зэргээр нь хочилж, хүн чанаргүй гэдгийг нь нуудаггүй юм билээ. Эрсдэлтэй гэх спорт дэндүү хайртай тэрбээр эх орны ажлыг ч эрсдэлд оруулж мэдэх юм.
Зочин · 2013/06/27
Цэвэрлэнчээс авахуулаад менежер хүртэл ажилчдынхаа ********ийг ухаад л хэрүүл хийж явсаар байгаад компаниа дампууруулсан бас болоогүй өөртэй нь таарахгүй ажлаас гарсан хүмүүсийн араас нь хөөцөлдөөд шинэ ажлаас нь халуулна, шүүх цагдаад гүтгэж ********ан явуулна янзийн нөхөрдөө гутлын ТМС төгссөн болохоор аргагүй байхоо Иточу Энхбатын японуудаас хулгайлсан мөнгийг л угаадаг нөхөрштээ
Зочин · 2013/06/24
hervee ene hun golomtiin baysgalantai hamtarch ajillsan bol golomt chine huuhdiin parkiin gazariig itochu kompanias awsan itochu kompanii enh batiin hadam duu ni ene ***ir tegheer ene 2 zugerch hamtarch ajillagui 1 ashig sonirholtoi ene iig araas ni sain salgawal yum garhaar yum bna daa...... horwoo gej kkkk
Зочин · 2013/06/21
Энэ яг үнэнийг бичжээ.
Зочин · 2013/06/21
hulgaich zantai iim humuus l turuus hulgai hiij l amidrana iimerhuu humuuseesee shudargaar l s**** heregtei ardchilsan nam
Зочин · 2013/06/21
hun chanar bol sain shuu.harin uls tur l ahdah bhdaa