Холливуудын нэрт жүжигчин Женнифер Анистоныг сүйт залуу Жастин Терокс нарыг өнгөрсөн долоо хоногт Мадагаскарын баруун хойд хэсэгт байрлах Бора Бора гэх аралд нууцаар хуримласан хэмээн Америкийн хэвлэлүүд мэдээлсэн юм. Хуримын ёслолд 100 гаруй зочид оролцсон бөгөөд сонирхолтой нь Анистон хуримын даашинз өмсөөгүй гэнэ.

 

Тэгвэл Анистон хуримаа хийснээ твиттер хуудсаараа дамжуулан фэнүүддээ мэдэгдсэн тухай  “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин бүсгүй твиттертээ “Би гэрлэсэн. Энэ бол үнэн” гэж жиргэжээ. Энэхүү жиргээний дараа олон сая жиргээчид тэдэнд баяр хүргэсэн бөгөөд Анистоны гол дайсан гэгддэг жүжигчин Анжелина Жоли хүртэл баяр хүргэжээ. “Жоли твиттертээ “Баяр хүргье” гэж жиргэсэн байна.

 

Анистон, Терокс нар 2012 оны наймдугаар сард сүй тавьсан билээ.