Баян-Өлгий аймагт эдийн засгийн хямралаас болж цахилгааны үнэ нэмэгджээ
2015/08/10
Баян-Өлгий аймагт цахилгаан эрчим хүчний үнэ тариф нэмэгджээ. Тодруулбал, нэг квт цахилгааны үнэ 8 төгрөг 30 мөнгөөр өссөн байна. Үнийн шинэ тариф өнгөрөгч долоодугаар сарын 25-наас эхлэн мөрдөгдөж эхэлсэн байна.
Энэ талаар Баруун бүсийн эрчим хүчний системийн хэмжээнд үнэ өөрчлөгдөж байна гэж цахилгаан шугам сүлжээний газрын дарга Ж.Керей мэдэгдэхдээ "Энэ шийдвэр бол эдийн засгийн хямралаар үүдэн гарсан" хэмээжээ.