Өнгөрөгч УИХ-ын сон гуулийн самбай дэрлэж эхэлсэн Ерөн хийлөгчийн сонгуулийн ажиллагаа ид хүчээ авч, зул задрах ч тун дөхлөө. Цээжний морьд сураггүй байхад богинохон мөчтэй нэг “морь” л барианы зурхайд ирчих гээд болдоггүй.
 
Өдөр шөнөгүй л давшилсаар байх юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль ёсны сурталчилгаа эхлээгүй байхад өдгөөгийн Ерөнхийлөгч албан тушаалын давуу эрхээр давшиж явна гэсэн үг. Түүний хийж байгаа ажил улс орон, ард түмний төлөө биш, шууд сонгуулийн сурталчилгаа гэдэг нь юухнаас ч болов харагдана. Хамгийн ойроос нь дурдахад, тэрбээр өнгөрөгч оны сүүл мушгиж, хамгийн урт шөнийг цаатны урцанд өнгөрүүлэв. Сонголт нь хүртэл хамгийн урт шөнө шүү. Тэрбээр УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх биш цаатан гэж үндэсний цөөнх байдгийг мэдсэн л байгаа даа гэж бодогдоно. Юутай ч Ерөнхийлөгчөөр ажиллах хэдэн жилдээ тийш зүглэх нь бүү хэл дурсаагүй атлаа сонгууль угтан ийнхүү үндэсний цөөнхийн урцанд даарч хонов. Үүнээс үзэхүл тэр хаанаас сурталчилгаагаа эхлэхээ сайн мэдэж байна.Аливаа улс орны үндэсний цөөнх гэдэг хамгийн эмзэг асуудал байд- гийг түүнд хэн нэг нь шивнээдхэж. Бас болоогүй ээ, энэ үеэр “Олуулаа хөг- жихдөө цөөнхөө ч үлдээлгүй урагш лах ёстой” гэдгээ ч цаатнуудад хэлээд амжив. Ерөнхийлөгч цаатны ур цанд төөрүүлсэн шөнөөр их зүйлийг тунгаан бодсон нь дараа дараагийн аж луу даас нь харагдаж байна. -48 хэмийн хүйтэнд хоносон шөнийнх нь бээрээ гараагүй байхад шахуу Н.Алтан хуягийн танхимынхныг хэвлэл мэдээллийнхний өмнө зад шүүмжлэв.
 
Түүний энэ үйл ажиллагааны технологийг хэн бэлтгэв хэмээн гайхмаар. Тэр телевизийн камеруудтай харьцаж, хаана цэг таслал авахаа, хэнд юу гэж хэлээд үгээ залгихаас эхлээд үнэхээр гаргуун. Дашрамд дурдахад, Ерөнхийлөгчийн пиар технологичдод баяр хүргэхээс өөр аргагүй. Энэ үеэр Засгийн газрын хуралдаанд хүрэлцэн ирсэн Э.Бат-Үүлээр энэхүү төлөвлөгөөт ажлынхаа салхийг хагалав. Арай л том гэдгээр нь сонгосон хэрэг байх. Томдоо ч юу байхав, Үүлтэйгээ тохиролцсон юм байгаа биз. Тэрбээр Үүл баатарт хандан “Бат-Үүл даргаа юун тэр буруу рультэй машин хязгаарлах вэ. Бид хүний эрхийг хязгаарлах гэж дарга болоогүйг санах хэрэгтэй. Тэр хилийн цаана байгаа машинууддаа анхаарал тавихын оронд нэгэнт хил даваад ороод ирчихсэн, иргэний өмч болчихсон машинд хяналт тавьж хүний наад захын эрхэнд халдах гээд байх юм. Тэгээд ч иргэдийн саналыг авч үр дүнг харсан. Гэтэл иргэдийн 70 хувь нь эсэргүүцэж байхад дахиад санал авна гэх юм. Долоо хоногийн дотор өөрчлөгддөг санал гэж ямар юм байнаа. За бас тэр сайтын сэтгэгдлийн асуудал байна. Нэг хэсэг хүмүүсийг мууллаа энэ тэр гэдэг шалтгаанаар нийт хүмүүсийн үг хэлэх эрхийг хасна гэж юу гэсэн үг вэ. Тэр хэсэг бүлэг хүмүүстэй л хандсан үйл ажиллагаа явуул л даа” хэмээн уурссан. Түүний хэлсэн энэ үгийн зохион байгуулалтыг хараарай.
 
Муухан зохиол, найруулгатай ямар ч жүжгээс илүү. Яг иргэдийн сонсохыг хүсч, бас эсэргүүцэж байгаа асуудлаар тас хийтэл хариулт өгч, Үүл баатрыг загнаснаар “Ц.Элбэгдорж” хэмээх найруулга сайтай зохиомж эхэлсэн гэдгийг уншигч та санаж байгаа. Энэхүү зохиомжит хөргийн гол үзэл санаа нь нийгмийн эмзэг сэдэв, тэр давхарга уруу дайрах байв. Тиймээс буурал Үүл рүү гайгүй гал нээв. Мэдээж эл эмзэг асуудлын гол цөм нь Улаанбаатар хот. Түүний захирагч нь Э.Бат-Үүл учраас өөр ямар ч арга байсангүй. Тэр тусмаа сонгуульд оролцогчдын дийлэх хувь нь нийслэлд амьдардаг. Тиймээс хот төлөвлөлтийн талаар Үүл баатар яриа өрнүүлж, Ерөнхийлөгч түүнээс асууж байна. "Бид гэр хорооллын бохирын асуудлаа хлоромин зэрэг химийн асуудлаар шийддэг. Одоо найман худаг хаагдчихаад байна. Гэр хороололд шинээр баригдаж байгаа барилгуудыг хаанаас усаар хангах вэ. 100 метрийн гүнд бохирдсоныг яаж шийдэх вэ” хэмээн дахиад л лавлаж харагдсан. Үүний дараа БШУ-ы сайд Л.Гантөмөрийн хариултыг муу хэмээн дүгнээд “Яг яах гээд байгаа юм. Тодорхой зүйл хэлээд өг. Ийм ийм байна гэж хэл л дээ” хэмээн тас хийтэл асуув. Хүн харахад Ерөнхийлөгч нь тодорхой асуудлаар Засгийн газрынхаа нэг сайдыг загнаж байгаа боловч асуудал нь хэнд ч хэрэгүй зүйл байв.
 
Энэ мэтчилэн Ц.Элбэгдоржийн төлөвлөгөөт ажил тун ч сайн болсон. Болсноор ба рахгүй түүнд том амжилт авчирсан. Үүний дараа түүний талд ажилладаг хэвлэлүүд “Ерөнхийлөгч сайдуудыг зад загнав”, “Ерөнхийлөгчийн зэмлэл сонссон Э.Бат- Үүл хумсаа оролдож, Ч.Сайханбилэг дүмбийж, Х.Баттулга санаа алдаж, А.Гансүх хүүхэд шиг цочив” гэх мэтээр бичиж байв. Өнөөх экс тэргүүн хатагтай О.Цолмон “Ц.Элбэгдоржийн хөлсний жиргээчид түүнийг магтаж, бусдыг дандаа ална дүүжилнэ гэсэн комент бичиж суудаг” хэмээсэн нь бий. Үүгээр ч зогсохгүй олон асуудал байгааг энд дурдаад яахав. Харин одоо Ерөнхийлөгчийн пиар технологчид нэг л зүйлийг дутуу харж байгааг дуулгах нь зүйн хэрэг. Ерөнхийлөгч Та үн- дэсний цөөнх, нийс- лэлийн утаа, хот төлөв- лөлт, боловсрол, бонд, тө сөв, мөнгөний асуу дал, Оюутолгойн хө рөн гө оруу- лалт гээд хуримт лагдсан бүх асуудлыг хамаад нэг дор ярьчихлаа. Тэгэхээр одоо хамаг мон го лын анхааралд бай гаа таван хүний амины талаар хэсэг нөхдийг загна чихвал яасан юм. Өөрөөр хэлбэл, 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний асуудлаар бүлэг хүнийг загнаад эхэлбэл таны нэр хүнд суга өснө дөө. Тухайлбал, үймээн зохион байгуулахад гол лох үүрэг гүй цэтгэсэн УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн бүрэн эрхийг түдгэл- зүүлж, О.Магнайг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас нь буулгаж зохих газарт нь шалгуулах гэх мэтээр үймээнд нэр холбогдсон нөхдийг буланд шахаад эхэлбэл ёстой сайн. Хэрвээ цагдан хорьж чаддаггүй юм бол олны өмнө суулгаж байгаад нэг зад аваач. Яг л Засгийн газрын хуралдааны зохиомж шиг байхад Танд айсуй сонгуульд нэг их сурталчилгаа хэрэггүй дээ. Зөвхөн энэ хэдээр ч дуусахгүй. Өнөөх хэдэн жилийн турш хонгио ба риад тэнэсэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс “Та нөгөө хонгиогоо үзүүлж явахдаа надад бүх баримт байна гэсэн. Хаа байна. Одоо танд эрхийг нь өглөө, энэ хэрэг таван жил өнгөрч байхад яагаад дуугарахгүй байна. Та сайдынхаа суудлаар таван хүний амийг сольж байна уу. Би мэднэ гэж өөрөө хэлээ биз дээ” гээд ёстой толгой түрийгүй авахгүй юу. Та сайн бод доо. Ямар ч сурталчилгаа хэрэг алга. Түүнээс биш цагдаагийн хурандаа нарыг шоронд суулгасан тө дийх нөөр “Долдугаар сарын 1”-ний асуудал шийдэгдчихээгүй шүү дээ. Магадгүй хурандаа нарын ял танд эргээд хөнгөнөөр тусч сонгуульд өвдөг шороодох ч юм бил үү.
 
Тиймээс хурандаа нараар ард түмний амыг хаагаад өнгөрнө гэж хэзээ ч байхгүй. Харин ард түмэн жинхэнэ хэргийн эзэд хэмээн нэрлэж байгаа Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нар уруу дайрах нь чухал. Тэр тусмаа би энэ хэргийг илрүүлнэ хэмээн гурван жил хон гио үзүүлж явсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжин рүү дайрчих. Ингэхээр дахин сонгогдохоос өөр аргагүй болно. Яагаад гэвэл энэ тухай материал өдгөө ч хэвлэлийн архивт хадгалагдаж байгаа учраас ямар ч асуудал алга. Тухайн өдрийн 13.00 цагт Монголын хэвлэлийн хү рээ лэнгийн хурлын танхимд Б.Жар- галсайхан хэвлэлийн хурал зарлаж, Сонгуулийн ерөнхий хорооны үүдэнд Ж.Батзандан жагсч, О.Магнай МАХН- ын /хуучнаар/ байрны үүдэнд жагсаал зохион байгуулж, улмаар энэ гурван этгээд нэгдсэнээр уг үймээн үүссэн тухай цагаан дээр хараар дурайж байгаа. Тухайн өдрийн хэвлэлийн хуралдаанаар Б.Жаргалсайхан “Би одоо эндээс гарахаар бид гурав тал талаасаа нэгдээд тэмцлийн бүх хэлбэрээр үзнэ. Энэ сонгуулийг дахин явуулахгүй бол юу ч болж мэднэ гэдгийг эрх баригчдад анхааруулж байна. Юу ч болж мэднэ шүү. Бид гурав ярьж тохирсон байгаа” хэмээсэн. Тэгэхээр эрхэм Ерөнхийлөгч маань пиарчдаа хэвлэлийн архивт хоёр өдөр суулгахад л хангалттай материал цуглана. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгч өөрөө тухайн үед Ардчилсан намын дар- гаар ажиллаж байхдаа ачааны машины тэвшин дээр өсгөгчөөр ярьж, жанжин Сүхийн талбайг тойрч явсан дүр зураг өдгөө ч хэвлэлийн архивт бий.
 
Энэ нь ёстой л хурсан олны цөсийг жинхэнэ утгаар нь хөөргөж байсан даа. Цөс нь хөөрсөн ард олон энэ үеэс МАХН-ын байр уруу дайрч, улмаар байрыг галдаж, эвдэн сүйтгэсэн. Цаашид чухам юу болох байсныг гадарлаагүй ч байж болно, АН-ын дарга гал гарч, олны үймээн ид дэгдэх үед жанжны талбайг орхин одсон юм. Энэ бол ялагдсан намын дарга л үзэл бодлоо илэрхийлсэн хэрэг хэмээн орхиж болохгүй л сэдэв байх шүү.
 
С.Ууганбаяр