Хар уут буюу таван тэрбумыг хийсгэх “Мянгуужингийн үлгэр”
2013/06/20
Айл өрхүүдийн гэрэл цахилгааны төлбөр дээр хогны хураамж нэрээр 2500 төгрөг нэмж авсаар даруй 2-3 жил болсон. Иргэд ч ХХI зуунд таг харанхуй суултай биш гээд хогоо ачуулсан ч эс ачуулсан ч дуртай дургүй 2500 төгрөгөө “ходруулан” төлсөөр байгаа.
Арай гэж ном горимондоо орж нэг нь авч, нөгөө нь өгч хэвшээд байтал “Хог хаягдлын шинэ менежмент” гэх нэртэй нэг жигтэй ажил гараад ирэх нь тэр. Түрүүчийн ходрооныхоо аргаас ч бүр долоон дор энэ “Шинэ менежмент” гээчийг иргэд сонсоод ямар их дургүйцэж байна гээч. Арга ч үгүй шүү дээ.
Бүтэн нэг улирлын 90 хоногт 7500 төгрөг төлөөд хогоо ганцхан удаа ачуулж, бага боловч хогноосоо салдаг байсан. Харин одоо хотын удирдлагуудын шийдвэрлээд байгаа “Хог хаягдлын шинэ менежмент” гэгчээр хогондоо дарагдах янзтай болсондог.
Юун нөгөө “Азийн цагаан дагина”, “Хоггүй хот”. Түүнийг бодохын ч хэрэггүй. Тэрхүү тарааж өгөх хар уутанд айл өрхүүд хогоо хийгээд хашааныхаа хаалганы гадна тавих юм гэнэ. Эрүүл ухаанаар бодоод үздээ.
Бараг л улиралдаа ганц удаа ачуулдаг байхдаа хог ухагчид, нохой муур, шувуунаас хамгаалж эгээтэй л гэртээ оруулж хураахаас наахнуур юм болж байж багахаан хогтой суудаг байлаа шүү дээ.
Гэтэл “Хог хаягдлын шинэ менежмент”-ээр бол хогийн гялгар уут хийсч ирээд толгойд углагдах, хэрэглэсэн ОО-ын цаас ам хамар шудраад өнгөрөх нь энүүхэнд болох нь.
Үүнийгээ Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Д.Энхбат “Шинэлэг ажил, оновчтой санал, хуучинсаг үзлээсээ салах хэрэгтэй, “Азийн цагаан дагина” гэсэн бичигтэй ууттай хогоо шууд л газар булна. Энэ чинь шинэ менежмент” гээд сууж байх юм.
Үгүй ядахдаа тэр “Мянгуужингийн үлгэр” шиг уутан дээрээ “Азийн цагаан дагина” гэж бичихгүй байвал яасан юм. Ууттай нь газарт булна гэхээр шууд утгаараа “Азийн цагаан дагина”-аа оршуулж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрөөд байх юм.
НИТХ-аар баталсан “Хог хаягдлын шинэ менежмент” уг нь ил задгай хог хаяхыг л болиулж байгаа ухаантай юм. Гэтэл “сахил хүртээд шал дордов” гэгчийн үлгэр болох нь хэнд ч ойлгомжтой болчихоод байна.
Гэтэл Д.Энхбат даргын ярьж буйгаар гэр хорооллын айлууд жалга руу хогоо асгачихдаг байсан бол “Мянгуужингийн хар уут”-тай болсноор гудамж талбай хоггүй болж, жалга судаг, үерийн ус зайлуулах хоолойнууд хачин цэвэрхэн болох юм гэнэ.
Аж ахуйн нэгж, албан газрууд ч дээрх жишгээр хогоо уутлаад байгууллагынхаа гадна гаргаж тавих юм. Харин түүнийг нь шөнө ачиж явна гэж байгаа. Бас тэгээд хог тээвэрлэх зардлын санхүүжилтийг нийслэлээс татаас маягаар гаргана гэж байгаа.
Төсөв мөнгө хүрэлцэхгүйн зовлон тоочиж суудаг хэрнээ хаанаас, юунаас нь тасалж, татаж танах гээд байгаа нь бас л сонин. Болж бүтэж, өгч, авч хэвшсэн, бас ч үр өгөөж нь харагдаад эхэлсэн ажлаа “Хог хаягдлын шинэ менежмент” гэх нэрээр бусниулах нь мэдээж амархан л даа.
Гэхдээ “Азийн цагаан дагина” дотор “заларсан” хог хаягдлаа ачихад зарцуулах таван тэрбум төгрөг гэдэг бага мөнгө бишсэн, уг нь.
С.Цээл
Эх сурвалж:
zochin · 2013/06/28
darga nariin mongo ideh basneg arga chuu dee mongo ideh argaa sain oloh yum daa ****uul hoorhii heden mongolchuud hulihduulaj hanahgui yum daa ****uul daa
zochin · 2013/06/28
darga nariin mongo ideh basneg arga chuu dee mongo ideh argaa sain oloh yum daa ****uul hoorhii heden mongolchuud hulihduulaj hanahgui yum daa ****uul daa
zochin · 2013/06/28
darga nariin mongo ideh basneg arga chuu dee mongo ideh argaa sain oloh yum daa ****uul hoorhii heden mongolchuud hulihduulaj hanahgui yum daa ****uul daa
zochin · 2013/06/28
darga nariin mongo ideh basneg arga chuu dee mongo ideh argaa sain oloh yum daa ****uul hoorhii heden mongolchuud hulihduulaj hanahgui yum daa ****uul daa
zochin · 2013/06/28
darga nariin mongo ideh basneg arga chuu dee mongo ideh argaa sain oloh yum daa ****uul hoorhii heden mongolchuud hulihduulaj hanahgui yum daa ****uul daa
Зочин · 2013/06/28
ЭНЭ БОЛ ЁСТОЙ БҮТЭХГҮЙ САНАА, ЖИЛДЭЭ 5-* ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХОГНЫ УУТ БОЛГОЖ ГАЗАРТ БУЛЧИХААД ДЭЭРЭЭС НЬ НИЙСЛЭЛИЙН ТӨСВӨӨС МӨНГӨ ГАРГАЖ ХОГОО ТЭЭВЭРЛЭХ ЮМ ГЭНЭ. ТЭР 5-* ТЭРБУМЫН УУТ ЧИНЬ ӨӨРӨӨ ХОГ БОЛОН ХАЯГДАЖ БАЙНА. ИНГЭХИЙН ОРОНД ТЭР ИХ МӨНГӨӨРӨӨ ХОГНЫ ТӨРӨЛ БҮРИЙН САВ ХИЙГЭЭД ТАВИАСАЙ. ӨӨРСДӨӨ СЭТГЭЖ ЧАДДАГГҮЙ ЮМ БОЛ ИРГЭДИЙНХЭЭ ДУНД УРАЛДААН ЗАРЛААЧЭЭ.
Зочин · 2013/06/22
Хөөрхий аргаа ядсан хүний л санал байх даа. Хөдөөнөөс ирсэн ухамсар, соёлгүй иргэдтэй болсон юм чинь. Ачаалал нь ихэдчихсэн, хүмүүс нь соёлгүй хоёр оо гэж.
Зочин · 2013/06/22
Uildwer barichihwal angilsan ***oo bolowsruulhad heregtei tvvnees bulna gewel bvtehgui *** tvvdeg ni ch nohoi shuwuu ni ch ***iin tseg amidardag ni taraana tgd l bahi baidgaaraa l uldene Shiliig ni shilnii laaziig ni laaznii tsaasiig ni tsaasnii vildwert geed l boloo
Zochin · 2013/06/22
Hog bolowsruuldag uildweree barichihaad naad har uutaa taraa tgd aziin tsagaan dagina han hvvteigee geed bich Gol ni bolwol 2 vildwer barichihaarai
Зочин · 2013/06/21
ug ni manaihan yum huulbarlahdaa sndaa.Japaniih *** achih tsagiin huvaariin daguu bur sonin deeree gargaad yag ter tsagiinhaa daguu achdag ter ued ni ***oo ylgaad angilj zoriulaltiin uutand hiigeed l, bairnii gadaa ni shil laaz undaanii saviig bas achih udurtei,huuhdiin pampersnii uutiig hotiin zahirganaas ni unegui ugdug tu***a uuttai,hamgiin gol ni tsagiin huvaariin daguu ajilaa zohion baiguullj ajilchid ni ajilsan shig ajilladag manaihan shig *** uhdag hun shigee haltar huvtsagui harin ch tsever bur tsaivar huvtsastai,neeree setgeleesee ajllbal bolohgui geh gazargui ene nuhud Hotiin zahirgaaniihan neg l ih gadaad yvaad l sudalgaa hiilee geed bdag ***l hudlaa uursduu l uur yum sudlaad l uursdiin bisnessiig sudlaad irdeg boltoi yana daa....
Зочин · 2013/06/21
Мунхаг сэтгүүлч болохгүй бүтэхгүйг нь яаж мэдэж байгаан бусад улсууд ингэж шийдэж үзсэн ю****** яадаг юм байна манай нөхцөлд яах бол гэж жоохон толгойгоо ажиллуулж хэрэгтэй юм бичмээр юм да залхуу бэртэгэчин сэтгүүлчийн оронцог вэ
xx · 2013/06/21
ehe chihi bas heghiix hi ***xaa bailgui dee