Өнчин хүүхдүүдэд туслахаар онгон биеэ худалдана
2013/06/20
Казахстаны Алма Атагийн их сургуулийн хуулийн сургуулийн оюутан Мадина гэх бүсгүй өөрийн онгон биеэ дуудлага худалдаанд оруулахаар болжээ.
Тэрээр өөрийн онгон биеэ 10 мянган доллароор үнэлсэн байна. Харин энэ мөнгөө тэрээр өнчин хүүхдүүдэд хандивлах гэнэ. “Миний хувьд энэ маш хүнд алхам. Би хүүхдэд маш хайртай. Ялангуяа эцэг, эхгүй өнчин хүүхдүүд миний сэтгэлийг ихээр эмзэглүүлдэг. Тэдэнд үргэлж эд болон сэтгэл санааны гачигдал тулгардаг. Тиймээс би тэдэнд туслахыг хүсч байна. ”
Өөрийн биеэ 10 мянган доллароор үнэлсэн тэрээр 50 хүүхэдтэй зуны зусланд амарч байгаа өнчин хүүхдүүдэд хангалттай хүрэх мөнгө гэж үзэж байгаа юм. Залуу бүсгүй энэ зарыг интернэтэд тавьснаас хойш утсаар нь маш олон хүн санал тавьж байгаа аж. Харин тэрээр энэ талаар эцэг, эхдээ хэлээгүй гэнэ. Тиймээс нэг өдөр түүний энэ нууц задрах вий гэдгээс ихээхэн эмээж байгаагаа хэлжээ.
Учир нь тэрээр лалыны шашинтай гэр бүлээс гаралтай нэгэн.