"ДОЗ энтертайнмэнт"-ын уран бүтээлчид шинэ киноныхоо зураг авалтыг эхэлжээ. Тус энтертайнмэнт "ДОЗ ПЛАС" болгон нэрээ өөрчилсөн гэр бүлийн хосууд "Элэг нэгтэн" хэмээн шинэ бүтээлээ нэрлэсэн байна. Найруулагч Ш.Доржсүрэнг гэр бүлийн хүнээ киноныхоо гол дүрд тоглуулдаг гэх шүүмж дагаад удаж буй билээ. 

 

Тэгвэл энэ удаад А.Мөнгөнзул уг бүтээлд продюсераар ажиллаж байгаа бөгөөд 16 настай балетчин охиныг сонгосон гэнэ. Гэгээнээгийн дүрд тоглохын тулд 100 орчим охин шалгуулсан байна. Тэднээс М.Тэргэл уг дүрд тэнцэн зураг авалтандаа аль хэдийнээ оржээ. Ингээд найруулагчийн сонгосон М.Тэргэлийн гэрэл зургаас хүргэж байна.

О.Ариун