Монголын сор болсон нэвтрүүлэгч нарын тэргүүн эгнээнд нэвтрүүлэгч С.Чимгээ багтдаг. СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн тэрбээр 20 гаруй МҮОНТВ-ийн нүүр царай болж ажиллаж ирсэн. Харин олон жил ажилласан хамт олноо нэг л өдөр Монгол HD хэмээх айлаар сольж орхисонд үзэгчид эхэндээ тийм ч таатай хүлээж аваагүй билээ.

Тухайн үед тэрбээр "Сургуулиа төгсөөд Монголын үндэсний олон нийтийн телевизэд анх хөл тавьснаас хойш 19 жил өнгөрчээ. Тэр саарал байшиндаа хоёргүй сэтгэлээр, хариуцлагатайгаар, алдаа гаргахгүй гэж хичээж, мэрийлттэй ажилласан гэж өөрийгөө дүгнэдэг.

Намайг сургууль төгсөөд очиход алгаа дэлгээд тоссон миний хоёр дахь гэр минь байлаа. Мэдээж өсөж торнисон газраа орхиж явах хэцүү. Нухацтай бодсоны эцэст тэндээс явахаар шийдсэн. Хүн нэг газраа удахаар зэвэрдэг юм байна" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж олны хэл амыг дарсан. 

Тэтгэвэрт гарахаараа хойч үеэ бэлтгэнэ хэмээдэг бүсгүй маань сүүлийн үед хөтөлсөн арга хэмжээнийхээ үеэр "тансаг" гоёлоор гангарчээ. Түүний гоёлыг Ариунаа Сүри урласан гэнэ шүү. 

 

Д.Ана