Телевизийн олон ангит “Хэцүү анги” кино тухайн цаг үеэ мэдэрсэн, залууст сургамж ухаарал хайрласан сайн бүтээл болсон хэмээн үнэлэгдсэн билээ.

Тус кинонд тоглосон залуус өдгөө уран бүтээлээ туурвиж, амжилттай яваа. “Хэцүү анги”-д тоглосон залуу уран  бүтээлчдийн урлагийн замыг нээхэд тус кино ихээхэн дөхөм болсон гэж болно.

                Тус кинонд Билгүүний дүрийг бүтээсэн СУИС-ийн оюутан М.Нармандах өдгөө Сингапур улсад мэргэжлээрээ номын дуу сонсож байгаа аж. Учир нь түүнийг оюутан үедээ кинонд тоглосон хэмээн сургуулиас нь хассан байна. Гэсэн ч тэрбээр урлагаас хөндийрөхийг хүсээгүй бөгөөд “Х АРТ” продакшинд харъяалагдаж уран бүтээл туурвиж байсан бөгөөд тус продакшины шугамаар Сингапур улсыг зорьсон гэнэ.

                Ямартаа ч М.Наранмөнх урлагийн төлөө тууштай зүтгэж байна. Түүний аав олноо Равсал панз нэрээрээ алдаршсан МУГЖ жүжигчин Б.Магсаржав гэдийг бид мэднэ. Аавынхаа авъяасыг өвлөж урлагийн төлөө мятрашгүй тэмцэж яваа нэгэн билээ.   

Б.Хорлоо