Яагаад?
2013/06/20
Би одоо 20 настай, оюутан. Энийг уншаад надад зөвлөгөө өгөөч. Би юм эвлүүлж бичихдээ муу болохоор ойрд болсон юмнуудыг дарааллаар нь л биччий гэж боджийно.
-Арван хэдэн хоногын өмнө намайг хүндэлж явсан багш маань намайг ангид ганцаараа үлдсэн байхад хаалга түгжээд тэврэх гэж оролдсон, маргааш орой нь орой 11 цагт залгаад сургууль дээр ир нтр гээд сонин юм яриад байсан. Би дараагийн хичээлд нь бүр очмооргүй санагдаад очоогүй. Нөгөөдөр өглөө бас хичээлтэй ёоххх. Тэгээл хичээл асуугдаж байхад сонин2 хараад… Энэ нэгдүгээр асуудал. Дараагийн нь сарын өмнө би хальтхан таньдаг хүнээс туслалцаа гуйсымаа. Ажлын чанартай гэхүүдээ. Намайг нэг хүнтэй танилцуулж би тэр хүнээс нь ажлын тал дээр их юм сурч мэдсэн. Гол нь нөгөө хүндээ баярласнаа илэрхийлж утсаар БАЯРЛАЛАА гсэн чинь баярласан бол хамт гадуур жоохон зугаалахуу гэсэн. Надаас үе мултарсан ах хүн шүү дээ…
Өчигдөр шөнө нийлдэг найзуудтайгаа нэгнийдээ очиж сууж байгаад тэндээ хоноцгоосн чинь сайн найзаа гэж бодож явдаг хүн маань шөнөжингөө унтуулсангүй ээ, оролдоод. Алкоголны төрлийн юм хэрэглээгүй байсымсан. Согтсон байсан бол өөрийн гэсэн ухаангүй байна гэхсэн. Тэхэд үнэхээр сайн, маш сайн найз минь… Уул нь үнэхээр сайн хүн юмсан. Найз охинтой. Би бараг амиа ч өгчиж магадгүй тийм их хайрладаг найз минь. Уул нь би эрэгтэй, эмэгтэй сайн найзууд байж болдог гэж боддог юмсан. Муур хулгана болсоор байгаад өглөө үүр цайнгуут тэндээс гарсан. Анхандаа ч нээх ач холбогдол өгдөггүй байсан ч өчигдөр оройноос хойш маш их гутарч гомдож байна. Энэ хүмүүс чинь өөр юм бодохоо байна юмуу?
Мэдкүээ, бичсэн юмаа эхнээс нь уншсан чинь их л утгагүй болчиж. Ойлгохыг хичээгээрэй. Одоо гарч байгаа асуудлуудыг шийдэхэд туслаач. Найзтайгаа яаж харьцахуу, урьдынх шигээ харьцах гэж хичээхүү? Багшийг яахуу? Бас нөгөө ахад юу гэж хэлэхүү? Би алийг нь ч мэдкүү байна. Ээж аав хол байдаг болохоор надад ярилцах хүн ч алга…