Цэргийн алба хаасан нь илүү боломж эдэлнэ
2013/06/20
Цргийналбанаас зауучууд бултаад байх шаардлагагүй болох нь.
Нэг үе залуучуудаас ажилгүй, сургуульгүй үлдсэн нь цэргийн алба хаагаад ажилгүйдлийн эгнээг бэхжүүлдэг байсан. Цэргийн алба хааж, онцгой үүрэг биелүүллээ гээд үнэлэмжээ дээшлүүлж, төрийн хариуцлагатай албанд ажиллана гэж тэр бүр хүн бодоогүй л байх. Тэгвэл цэргийн алба хааж эх оронч сэтгэлгээ суусан, хал үзсэн залуусаа илүү дэмжиж, төрийн хариуцлагатай албанд ажиллах шалгуур болгох, оюутан-цэрэг хөтөлбөрийг судалж хэрэгжүүлэхээр Ерөнхийлөгч төлөвлөж байгаа юм байна. Ц.Элбэгдорж өөрөө цэрэгт алба хааж байсан болоод ч тэр үү цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх талаар арай л өөрөөр бодож байгаа бололтой.