Хэрэв та орлого нэмэгдүүлэх зорилго тавьсан бол зорилго тоо болон хувиар илэрхийлж болно. Жишээ нь “Би орлого 3 сарын дараа 20 хувь нэмэгдүүлнэ” гэж. Гэхдээ үүнийг дагаад үйлчлүүлэгчдийнхээ тоог ч гэсэн өсгөх шаардлагатай. Орлого нэмэгдүүлэгч Та бол үйлчлүүлэгчдэд үнэ цэнийг бүтээгч, үр ашгийг санал болгогч ажил хэрэгч хүн юм. Орлого нэмэгдүүлнэ гэдэг бол таны  эрх ашигт бус хэрэглэгч буюу үйлчлүүлэгчдийн  эрх ашигт тулгуурлах учиртай. Богино хугацаанд орлого нэмэгдүүлсэнээр биш зөвхөн үнэнч хэрэглэгчдийг буй болгосоноор санхүүгийн амжилтанд хүрнэ. Учир нь таны халаасанд зөвхөн худалдан авагчид буюу үйлчлүүлэгчид л мөнгө хийдэг гэдгийг санах нь чухал. Аливаа бизнест  нийт худалдан авагчдын 10-20 хувь нь байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж  байдаг гэж үздэг.

Үүнийг судлаач  Жое Гирард алсыг харагчтай зүйрлэсэн. Алсыг харагчид байнга шинэ үйлчлүүлэгчдийг  нөхөн суулгах  хэрэгтэй болдог. Тэгэхгүй бол алсыг харагч суух хүнгүй болж хөдлөхөд ашиггүй болно. Өөрөөр хэлбэл та алдсан  буюу гомдоосон хэрэглэгчийнхээ оронд шинэ хэрэглэгч олж авах ёстой. Бид ер нь  үйлчлүүлэгчдэд бүтээгдэхүүнээ л сурталчилгах гээд байдаг. Хамгийн гол нь үйлчлүүлэгчдэд худалдан авсаны дараах сэтгэл ханамжийн мэдрэмж, үр ашгийг худалдах ёстой. Бид ер нь шинэ үйлчлүүлэгчид олох нь чухал зорилт гэхдээ хуучин үйлчлүүлэгчдээ алдахгүй, алдсан ч гэсэн бага хувьтай байвал зохино. Үйлчлүүлэгчдээ байнгын болгон холбож тогтооно гэдэг нь үйлчлүүлэгчдэд ашигтай байх, тэднийг нэмэлт үйлчилгээгээр л аргамжина гэсэн үг.