П.Шүүдэрцэцэгийг "нүүр будалт нь төрөл арилжуулжээ"
2015/08/15
Мисс, загвар өмсөгч гэх тодотголтой П.Шүүдэрцэцэг мэргэжлийн урлаг судлаач мэргэжилтэй. Тэрбээр залуу насандаа өөрийнхөө хийхийг хүссэн ажлаа хийж үзэхийг эрэмлздэг нэгэн. Заавал мэргэжлээ биш өөрийгөө шинэ содон зүйлд сорихыг илүүд үзэж яваа гэдгээ нэгэн нэвтрүүлэгт орж байхдаа ярьж байсан удаатай.
Тиймдээ ч нэгэн үе загварын ертөнцөд хөл гишгэсэн ч намхан хэмээн өөрийгөө голсон гэдэг. Харин жүжигчин биш ч гэлээ жүжиглэх авьяастай түүнд фэнүүд нь "муу" дүн тавьдаггүй юм шүү. “9009”, “Хайрлаж болох уу”, “Валентины захидал”, "Ану хатан", "Анирлагч", "Би эмэгтэй хүн", "Саятан болгох дамжаа" телевизийн олон ангит кинонд тоглож олны хайрыг хүлээсэн.
Залуу, эрч хүчтэй, ихийг хийж бүтээхийн төлөө зориглон алхаж буй П.Шүүдэрцэцэг гаднаасаа ч, дотроосоо ч сайхан байхыг эрхэмлэдэг нэгэн. Түүний хувьд гаднах сайхнаас илүү дотоод гоо сайхан илүү санагддаг хэмээн ярих дуртай.
Хүн гаднаа хэчнээн сайхан байгаад авах юмгүй ааштай байвал хэний ч хайрыг татахгүй. Би муухай хүн байдаг гэж боддоггүй. Хүн болгон л өөрийн гэсэн онцлогтой, дүр төрхтэй, давтагдашгүй. Тийм болохоор өөрсдийн онцлогоо бүрдүүлээд, хүнд дандаа сайн санаж, дотроосоо гэрэлтэж байвал тэр нь гаднаа ч гэсэн мэдрэгддэг гэж илэн далангүй ярьдаг. Тэрбээр мэргэжлийн түвшинд make up хийдэггүй ч гэлээ өөрийнхөө нүүр будалтыг сайн хийдэг аж. Түүний шинэхэн гэрэл зургаас фэнүүд нь түүнийг таньсангүй ээ. "Шүүдрээ чи мөн үү" гэж ихээхэн асууж байгаа сурагтай. Үргэлж мэргэжлийн будалт хийлгээд байдаггүй түүнийг энэ удаад нүүр будалт нь төрөл арилжуулжээ.
Д.Ана
zochon · 2015/08/19
Harin timee. Haltar yumnuudiig bichej baihaar heregtei yum bich
ану · 2015/08/15
хамар уруул хамаг юмаа янзлуулаад олигтой хэдэн ном ч уншиж vзээгvй ийм хачин юмнуудын тухай яах гэж бичдэг юм бэ?хvнд хэрэгтэй мэдээлэл оруулж бай л даа.
Баярмаа · 2015/08/15
Дэлхий дахинд зөндөө олон үйл явдал болж байна. Ядаж орчуулаад оруулчихаач. Энэ нэг хэдэн охидын будагтай будаггүй царай хэнд хамаатай юм бэ ээ ээ...