Нэрнийхээ өмнө "мөнхийн залуу" гэх тодотголыг байнга бичүүлж байдаг Э.Одгэрэлийг танихгүй хүн үгүй. Тэрбээр анх 1988 онд "Гоёл" наадмын гуравдугаар байрын шагналыг хүртэж бүтэн жил “Залуучуудын соёлын төв”-өөс зохиогдох бүх арга хэмжээнд үнэгүй орох эрхийн бичгээр шагнуулж байсан гэдэг. Үүнийхээ дараа жил нь “Монголын сайхан бүсгүй” буюу анхны “Монголын мисс” улсын уралдааныг зохион байгуулахад тэрбээр тэргүүн байрыг Н.Мөнхцэцэгт алдан, “Мөнгөн эрдэнэ” шагналын эзэн болж байсан билээ. 

 

Тэрбээр "Гэр" олон ангит кинонд жүжигчин О.Энхтуул, загвал өмсөгч Д.Пүрэвсүрэн нартай хамт тоглож, таван хүүхдийн ээж, халамжит сайн ханийн дүрийг бүтээж олны хайр хүндлэлийг хүлээсэн. Үүнээс хойш олон дэлгэцийн бүтээлд тоглож байгаа бөгөөд саяхан шинэ уран бүтээлийн зураг авалтаа дуусгаад эх орондоо ирсэн. Харин одоогоор түүний бүтээсэн "дүр"-ийн талаар нууц байна. Ямартай ч Д.Пүрэвсүрэн, банш Батаа, Анхбаяр нар тоглосон байна. Харин жүжигчин Хүрэлээг найруулсан гэх шуум гарч эхэллээ. Тун удахгүй түүний шинэ дүрийн учиг тайлагдах биз ээ.

Д.Ана