Гал, цогтой цоглог дуучин энэ эрхэмийг танихгүй, хүндэлдэггүй хүн гэж байхгүй ээ. Тэрбээр орчин үетэйгээ хөл нийлүүлэн мэдээ, мэдээллээс хоцордоггүй нэгэн. Фэйсбүүкээ өөрөө хөтөлж цахим найзуудтайгаа үзэл, бодлоо чөлөөтэй илэрхийлж сэтгэлээ уудалдаг. 

 

"Монгол хүн бусад улс үндэстнээс юугаараа өөр байх ёстой юм бэ? Бид юуг эрхэмлэн хамгаалж үлдэх ёстой вэ? Онгон цагаан энэрэнгүй сэтгэлтэй Монгол хүний зан заншил, соёлын өвийг хамгаалж дэлгэрүүлэх хэрэгтэй. Бид хүн ардынхаа эрүүл мэндийн тухай ярьдаг атлаа тэднийхээ оюун санаа, зан суртахуун, хүмүүжлийн эрүүл мэндийг төдийлөн хайхрахгүй байсаар өдийг хүрчээ. Оюун санаа, зан суртахуун, хүмүүжлийн доройтол, хорсол тэмцэл нь биеийн эрүүл мэндийн доройтлоос дутахгүй их гамшиг зовлонг Монголчууд бидэнд нүүрлүүлж байна. Гэвч оюун санааны доройтлыг гагцхүү соёл гэгээрлийн гайхамшигт эмээр эмчилнэ гэдэгт БИ ИТГЭДЭГ" хэмээхэд олон хүн "үнэн" гэж дэмжжээ. 

Аль болох залуустаа алдаа, оноо, амжилт бүтээлийг ойлгуулж, ухаарал хайрлахыг эрмэлздэг түүний олон арван хүн дагадаг. Саяхан түүнд нэгэн гал халуун фэнээс нь дараах зургийг илгээж "би таны дуун дээр нугарч байсан юм" гэжээ. Дурсамж хадгалсан сайхан зэрэг байна шүү. 

Д.Ана