Өнөөдөр "Рэкетир" киноны гол дүрийн жүжигчид Монголд хүрэлцэн ирлээ. "Рэкетир 2" киноны Монгол дахь нээлтэнд  Мурат Бисенбин /Руслан/, Саят Исембаев /Саян/, Сатай фильмийн гүйцэтгэх захирал Анна Чакиртова нар оролцоно.

Киноны нээлт өнөөдөр Гэгээнтэн энтертайнмент төвд 18 цагаас болох юм. Харин маргааш 3-р хорооллын Өргөө кино театрын гадна талбай дахь нээлтийн шоуны үеэр киноны шинэ Soundtrack-г Рэппер GEE анх удаа тайзнаа дуулж олны хүртээл болгоно.