Үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэж буй “Рэкетир 2” киноны Монгол дахь албан ёсны нээлт энэ сарын 20-нд "Гэгээнтэн" интэйртаймэнт төвд болсон. Тэгвэл өнөөдрийн нээлт "Өргөө-1" кино театрт 19.00 цагаас болох гэж байна.

Киноны нээлтэнд "Рэкетир-1" киноны гол дүрийн жүжигчин Мурат Бисенбин /Руслан/ болон “Рэкетир 2” киноны гол дүрийн жүжигчин Саят Исембаев /Саян/, “Сатай” фильмийн гүйцэтгэх захирал Анна Чакиртова нар оролцох юм. Тэд киноныхоо нээлтэнд оролцохоор өчигдөр өдөр  Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан юм. Гадаадын киноны гол дүрийн жүжигчид киноныхоо нээлтэд албан ёсоор хүрэлцэн ирж буй анхны тохиолдол энэ. Онгоцноос буусан даруйдаа хэвлэлийн бага хурал хийсэн юм. 

 

 

Монголын кино урлагийг гадны зах зээлд гаргах зорилготой "Тэнгэрийн Модун" ТББ, "Брат брэнд", "Хас медиа" энтертайментынхан ийнхүү ажиллаж байгаа билээ.

Киноны 1-р ангид тэртээх 1990-д оны үед Алматад өсөж торнисон залуу авьяаслаг Боксын тамирчин Саян амьдралыг нударгаараа цэгцлэхээр шийдэж бохир ертөнцөд өөрийн мэдэлгүй ууссанаар адал явдлыг өрнүүлдэг. Энэ дэлхий дээр үнэгүй зүйл гэж байдаггүйг дэндүү оройтож мэдсэн боксчин маань амар хялбар олсон амьдрал ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг ухаарснаар 2-р ангийг эхлүүлнэ.

Хувь заяа хоёр дахь боломжийг гол дүрийн залууд дахин олголоо. Хүн бүр түүнийг үхсэн гэж бодсон. Руслан нас бараад арван жил өнгөрчээ. Русланы үнэнч туслах байсан Саян бөхир ертөнцөөс холдон амьдралаа шинэ хуудаснаас эхэлсэн байлаа. Гэвч нэгэн өдөр талийгачийн дүү өс хонзонд автсан Була гэрт нь ирснээр Саян амьдралынхаа бараан үерүү эргэн очир болов уу? Та бүхэнд тун удахгүй дэлгэцнээ хүлээн аваарай.