Далангийн тогтоол уснаас цогцос олджээ
2015/08/21
Өчигдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, 24 дүгээр байрны арын далангийн 1.5 метрийн гүнтэй тогтоол усанд цогцос байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагыг 14:57 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж одоогоор нэр, хаяг тодорхойгүй 35-50 орчим насны эрэгтэй хүний цогцос гаргасан байна. Улмаар Цагдаагийн байгууллагад цогцсыг шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл | Анхаарах зүйлс |
Захидал илгээх бол энд дарна уу !