Жүжигчин Р.Анхням хамгийн сүүлд "Чонон сүлд" кинонд гол дүрийг бүтээж олны анхаарлыг ихэд татсан. Тэрбээр багадаа балетчин болохыг мөрөөддөг байжээ. Гэвч дунд сургуулиа төгсөөд СУИС-ийн кино, драмын жүжигчний ангийг төгсч урлагтай амьдралаа холбосон. 

Хагас нүцэглэн шуугиан дэгдээж, Монголын хамгийн хүсэмжит бүсгүйчүүдийн нэгээр өргөмжлөгдөж байсан түүний багын төрхийг шинжье. Багадаа их сахилгагүй, зөрүүд, дураараа зантай хүүхэд байсан гэнэ шүү. Өдгөө тэрбээр дараагийн уран бүтээлийнхээ зураг авалтыг эхэлсэн аж.

О.Ариун