Яана аа, “Yahoo”-г шүүхэд дуудах байх аа
2013/06/23
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж солонгосуудтай лицензийн наймаанд холбогдсон тухай “Yahoo news” мэдээллийн агентлаг өнгөрсөн долоохоногт дэлхий даяар цацсан юм. Энэ мэдээлэлтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийн Тамгын газрындарга П.Цагаан хэвлэлийнхнийг цуглуулаад “Энэ бол гүтгэлэг. Мэдээллийг нь Монголд бэлтгээд гадагш нь цацсанбайна” хэмээсэн. Хэрэв энэ бүхэн худал байсан бол Ц.Элбэгдорж яагаад “Yahoo”-той заргалдсангүй вэгэдэг нь анхаарал татаж буйюм. Тэрээр энэ мэдээллийг гүтгэлэг гэж хэлсэн боловч нотлоогүй. Монгол УлсынЕрөнхийлөгч сонгуулийн өмнө лизенцийн луйврын хэрэгт холбогдсон тухай “Yahoo news” цахим хуудаст гарсан өгүүллийг орчуулан бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон түүний ойрын хамсаатнууд Өмнөд Солонгосыннэгэн хөрөнгө оруулагчид алтны лиценз амлаж, толгойг нь эргүүлэн ямар ч алт байхгүй орд өгчлуйвардсан хэрэг гарсан нь түүний дахин сонгуульд муугаар нөлөөлж болзошгүй байна. Энэ луйвар 2012 оны дундуур явагдсан боловч Монголын Засгийн Газрын зүгээс өнөөг хүртэл өөрийннөлөөг ашиглан нуун дарагдуулж байжээ. Уул уурхайн “тэсрэлтийн” үр дүнд Монголын эдийн засаг эрчтэй өсч байгаа. Тэргүүлэх хөрөнгө оруулагчид Монголыг Төв Азийн Кувейт гэж нэрийддэг боловч газар аваад байгаа авилгал, улс төрийн тэмцэл болонхөгжлийн эхний шатандаа байгаа шүүхийн тогтолцоо нь хөгжил дэвшлийг хойш татахаар байна. Энэ улс маш их хэмжээний алт, зэс, нүүрс гэх мэт ашиглагдаагүй байгалийн баялагтай бөгөөд одоогхүртэл ядуу зутруу амьжиргаатай байсаар байгаа. Хэд хэдэн томоохон уул уурхайн төсөлд орж ирэх гадаад хөрөнгө оруулалтыг дагасан эдийн засгийн“тэсрэлт” явагдах үндэс суурь тавигдаад байна. Мэдээж энэ нь хувийн болон улс төрийн ашиг хонжоохайгчдад сайхан боломж гаргаж өгч байгаа нь дамжиггүй. Бидэнд байгаа мэдээнээс харахад,Ерөнхийлөгч Элбэгдоржийн хүмүүс Өмнөд Солонгосын нэгэн хөрөнгө оруулагчид Монголын төрийн зүгээсдэмжлэг, туслалцаа үзүүлэх санал тавьсан байна. Хариуд нь хөрөнгө оруулагч Улаанбаатар хотын өвлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоорцахилгаанаар халдаг шалны хавтанг үндэсний гэрт амьдарч, өвлийн хүйтэнд нүүрс түлж амь зогоодог гэрхорооллын айл өрхүүдэд суурилуулах хүмүүнлэгийн санал тавьжээ. Улаанбаатар хотын хүрээлэн буйорчны асуудлыг хариуцсан түшмэл Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчийг хүлээн авч уулзан Монголынтөрийн зүгээс түүнд талархал болгож 5 сая доллараар өндөр чанарын алтны нөөцтэй уурхайн лицензийг өгчболох тухай мэдэгджээ. Мөн Германы нэгэн компанид 10 сая доллараар уг лицензийг санал болгохоортөлөвлөчихсөн байсан тул энэ нь маш өвөрмөц сайхан боломж гэдгийг онцолсон байна. Ингээд урхи тавигдав. Үүний гадуур нэгэн нууц санал гарч ирлээ. Тэд хөрөнгө оруулагчийг улс төрийнбуцалтгүй тусламж нэрээр 2 сая доллар нэмж өгөхийг эелдэгээр хүсчээ. 7 сая доллар түүний хувьдашигтай наймаа хэвээр л байв. Элбэгдоржийн 2013 оны сонгуулийн мөнгөний авдар ингэж түнтийж эхлэхнь тэр. Үүнээс хойш хэрэг зөвхөн зохицуулалт, төлөвлөлтийн асуудал болов. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Өмнөд Солонгост суугаа Монголын Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчноён Сүхээ хөрөнгө оруулагчтай уулзан тохирсны дагуу санхүүгийн гүйлгээ хийхийг хүсчээ. Тун удалгүйЕрөнхийлөгчийн тамгын газрын дарга ноён Цагаан болон Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх ноёнПүрэвсүрэн нар Өмнөд Солонгост хүрэлцэн очиж тус бүр нь 150 сая воны дөрвөн ширхэг, 100 сая вонычек нэг ширхгийг хүлээн авчээ. Нийт дүн нь ойролцоогооор 650 мянган доллар болсон байна. Хөрөнгө оруулагч мөн 3 сая доллар шилжүүлж, уул уурхайн лицензтэй газраа шалгаж эхэлсэн байна.Хайгуулын ажилд 400 мянган доллар зарцуулсан бөгөөд үүнийг хөрөнгө оруулагч болон СолонгосынЗасгийн газрын уул уурхайн хамтын ажиллагааны байгууллага хоёр хамтран санхүүжүүлжээ. Гэвч тухайн газар нутагт ямар ч алтны нөөц байхгүй бөгөөд Монголын Засгийн газарт мэхлэгдсэн гэдгээойлгож, гүн цочирджээ. Тэднийг ихэд цочирдуулсан гол зүйл нь алтны уул уурхайн лицензийг төрийн албан хаагчид тэдэнд саналболгосонд байгаа юм. Тэд нар Ерөнхийлөгч Элбэгдоржийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнгийнтушаалаар уул уурхайн лицензийг зарсан байжээ. Бүх юм албан ёсны, ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байдлаар зохион байгуулагдсан байв. Мэхлэгдсэнхөрөнгө оруулагч ноён Сүхээд асуудал босгон хөөцөлдсөн боловч тэр нь Казакстанд суугаа МонголынЭлчин сайдаар томилогдчихсон байжээ. Энэ хэргийг нарийвчлан шалгаж, үнэн мөнийг тогтоох зайлшгүй шаардлага байгаа. Эс тэгвээс Азийнихэнх хэсгийг нэгэн цагт захирч байсан, Чингис хааны байгуулсан энэ улс авилгалаас улбаалан суларч,сүйрэхээр байна. Яг ингэх зуур Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр өөрийн олон сая фунтын бизнесийн багцадМонголын эрдэс баялгийн удирдлагыг оруулж амжжээ. Уг гэрээгээр Блэйр Монголын Засгийн газарт эдийн засаг болон бизнесийн талаар зөвлөх гэнэ. Хэдийгээрих хэмжээний хээл хахууль, хуурамч гэрээ хэлцлүүд Ерөнхийлөгч Элбэгдоржийн өмнө тулгараад байгаач одоо түүнийг Монголын эдийн засгийг хэрхэн залуурдаж, хүрч болох өндөрлөг рүү хүргэж чадах эсэхийгхарах л үлдлээ. орчуулга, эх сурвалж http://www.business-standard.com/article/news-ani/ahead-of-polls-mongolian-president-accused-of-mining-license-fraud-113061600194_1.html)