Д.Тэрбишдагва : МАХН-ын сонгуулийн төв штабын даргаасаа татгалзаж байна
2013/06/23
Өнгөрөгч баасан гаригийн үдэш “ТВ-9” телевизээр МАХН-ын сонгуулийн сурталчилгааны цагийг ашиглан МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг гүтгэн доромжилсон нэвтрүүлгийг зохион байгуулалттайгаар цацжээ. Харин энэхүү нэвтрүүлгийг МАХН-аас захиалж хийлгээгүй гэдгийг МАХН-ын дэд дарга, сонгуулийн төв штабын дарга Д.Тэрбишдагва болон тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар мэдэгдлээ.
МАХН-ын сонгуулийн төв штабын дарга Д.Тэрбишдагва хэлэхдээ “МАХН-ын сонгуулийн штаб ийм нэвтрүүлгийг захиалж хийлгээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Ерөнхийлөгчийн сонгуулиар бид шударга, ил тод ажиллаж, харилцан бие биеэ гүтгэж гүжирдэхг үй, соёлтой өрс өлдье гэж шийдсэн. Ийм маягийн нэвтрүүлэг удаа дараа гарч буй учир энэ цаг мөчөөс эхлэн сонгуулийн төв штабын даргаас татгалзаж байна. Яагаад гэвэл, Монголын ард түмний өмнө бид бие биеэ 20 гаруй жил муулж, сайлж зөндөө явлаа. Нэг нэгэн рүүгээ дайрч доромжилсон, гүтгэж гүжирдсэн, санаатай, зохион байгуулалттай ийм үйл ажиллагаа явуулж болохгүй. Их мөнгө зарж гадаад, дотоод явж хийсэн нэвтрүүлэг шиг харагдана лээ…” гэлээ.
Өөрөөр хэлбэл, энэ нь АН-аас өндөр үнээр захиалж хийлгэсэн нэвтр үүлэг байсныг эх сурвалжууд хэлж байна.