Хүргэн нь хадмынхаа гэр бүлийн зургаан хүний амт насыг хөнөөсөн аймшигт хэргийг бид мартаагүй билээ. Тодруулж хэлвэл, Чингэлтэй дүүргийн XIV хороонд амьдардаг хадмындаа шөнө дөлөөр агсам тавьж, улмаар галдан шатааж зургаан хүний амь насыг хохироосон аймшигт хэрэг олныг цочроож байсан юм.

Тэгвэл өнгөрсөн баасан гаригт  түүний хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх хэлэлцэж, хэрэгтэнд чанга дэглэмтэй хорих ангид 25 жил ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тэрбээр гэр бүлийн маргаанаас үүдэн эхнэр, хадам аав, ээж, дүү нарын нийт зургаан хүнрүү бензин цацаж өөрийн хамт галдан шатаасан билээ. Харин энэ ослоос хэрэгтэн Л.Наранбаатар ганцаар амьд үлдсэн юм.

Ийнхүү хэрэгтэнд Эрүүгийн хуулийн 97-р зүйлд заасны дагуу олон хүний амь насыг харгис, хэрцгий нийтэд аюултай аргаар хөнөөсөн гэсэн үндэслэлээр ялын хэмжээ оноосон байна.  

Б.Хорол