Муу сайн эрчүүдийг үзэн ядаж байна.  Арай ч дээ.  Өчнөөн олон жил хойноос гүйж, хайртай дуртай гэж авч суучихаад   ичих ч үгүй  найзуудтайгаа  ганц өдөр гарчаад ирэхэд  л өөр хүүхэнтэй нэг оронд хэвтэж байгаа юм даа.  Ядаж хүүхэндэх гэж байгаа бол гэрээсээ өөр газар унтаж хэвтэж заваардаг байгаа даа.  

Уг нь би энэ  итгэл эвдсэн өөдгүй юмтай нэг хороололд, нэг арван жилд бүүр нэг ангид сурч байсан.  Тэгээд  миний хайртай охин гэж байнга л хойноос гүйдэг тэрийг нь ангийнхан мэддэг байсан. Тэгээд  оюутан байхдаа үерхээд  5 жил үерхэж байж нэг гэрт орсон.   Тэгтэл  ингэж хуурч байгаа юм даа.  

Яг үнэндээ би итгэдэг болохоор  хардаж сэрдээд байдаггүй. Намайг ч нэг их хардаад байдаггүй. Сая 5 дахад би найзуудтайгаа бүжиглэнэ гээд гарсан юм. Тэгээд нөхөр болохоор ажил ихтэй, дуусгаад харьж амарна гээд машин аваад явсан юм.  Тэгсэн харин намайг байхгүйд  өөр хүнтэй гэрт заваарч байгаад баригдчихлаа. Уур хүрэх, гомдох зэрэгцээд тухайн үедээ нөхрөө алгаадаад гарсан.  Одоо болтол  би гэртээ очоогүй. Утсаа залгаагүй.  Ээжийнд очно байх гэж бодоод найзындаа байгаа.  

 

Яах вэ?